Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чингис хааны одонт, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравыг өчигдөр хүлээн авч уулзаж, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
Түүний 1987 онд зохиосон алдарт хоёрдугаар симфони нь “Сонгодог хөгжмийн Олон улсын гуравдугаар их наадам”-ын үеэр Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын Филармонийн тайзнаа 1988 оны тавдугаар сарын 22-нд эгшиглэсний 30 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ ойг тохиолдуулан өчигдөр ДБЭТ-ын тайзнаа уг алдарт симфонийг тоглосон байна.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний энэхүү алдарт Хоёрдугаар симфонийг тоглож байгаа ямар нэгэн дүрс бичлэг үлдээгүйд анхаарлаа хандуулж, дүрст архив үлдээх асуудалд туслахаар болов.
Чингис хааны одонт, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав “Хөгжим бол агуулга, Хоёрдугаар симфонийг бичихдээ Нууц товчоо, Чингис хааны тэр аугаа хүчийг илэрхийлэхийг хүссэн” хэмээн онцолсон юм. Мөн энэ бүтээлээ дүрсжүүлж, хүүхэд залууст хүргэх хүсэлтэй явдгаа уран бүтээлийн тоглолтдоо Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьжээ.
Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү: