Хэрэглэгдэхгүй, эвдэрсэн хуучин гар утас болон цахилгаан барааг 2020 онд болох Токиогийн олимпийн медаль хийх түүхий эд болгон ашиглахаар болжээ.
Энэхүү санаачилгыг олимп зохион байгуулагчид гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид үүнд нэгдэж буйгаа илэрхийлж, нийслэлчүүд болон Монгол Улсын иргэдийг мөн нэгдэхийг уриаллаа.
Тэд Япон улсын Токио хотод болж буй “Clean city&Clear sky” форумд оролцож байгаа бөгөөд Токио хотын дарга Юрико Койкэтэй уулзжээ.
Уг санаачилгын хүрээнд хэрэгцээгүй болсон хуучин хаягдал гар утас болон жижиг оврын цахилгаан хэрэгслүүдийг цуглуулах аж. Нийт 5000 гаруй медаль хийх найман тонн металл гаргаж авах юм байна. Япон улс даяар 2400 цэгт хаягдал цуглуулах хайрцаг байрлуулжээ.
Олимп болон паралимпийн наадмын 5000 медалийг хийхэд 40 кг алт, 2930 кг мөнгө болон 2994 кг хүрэл орох аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.