Эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн хуралдаанаар “Цахим шилжилт ба блокчэйн” салбар хуралдаан болов. Хуралдаанаар блокчэйний давуу болон сул талууд, Монголын орчин нөхцөл, “хөрс”-нд хэрхэн энэ технологийг хэрхэн буулгах талаар ярилцсан юм.
Блокчэйн гэдэг нь биткойны өөр нэг хувилбар гэж олон хүн боддог. Энэ нь буруу юм байна. Блокчэйн нь инновацийн тоон технологи бөгөөд үүнд суурилан цахим мөнгийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Мөнгө шилжүүлж буй болон хүлээн авагчийн мэдээлэл нууц, дундын ямар зуучлагч (банк гэх мэт) байхгүй гэдгээрээ онцлог. Гүйлгээний талаарх мэдээллийг блоклон, нууцлалын шифрлэлт хэрэглэдэг. Энэ мэдээллийг өөрчлөх, хакердах боломжгүй гэнэ.
ЕХ төрийн үйлчилгээндээ блокчэйн ашиглахаар боллоо. Бид ч энэ технологийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай.
Солонгосын ШУТ-ийн Ахисан судалгааны хүрээлэнгийн судлаач Э.Түмэннаст “Англид хуурамч эм үйлдвэрлэлийг хянахад блокчэйн технологийг ашиглаж байна. ОХУ болон БНХАУ хуурамч эм үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Эм үйлдвэрлэгч-түгээгч-борлуулагч гэсэн үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагад хяналт тавьснаар хуурамч эм үйлдвэрлэхийг зогсоох боломжтой.
Блокчэйнийг итгэл төрүүлэх машин гэж ойлгож болно. Энэ технологи төвлөрсөн эдийн засгийг тархаах давуу талтай. Гарааны компаниудад том боломж олгож байна. Brave browse гэх шинэ броузер бий боллоо. Энэ нь таны интернетийн хар хайрцаг юм. Та ямар цахим хуудсуудад, хэдий хугацаагаар, ямар давтамжтай нэвтэрснийг хэн ч олж мэдэж чадахгүй. Учир нь өнөө үед бид Фэйсбүүкт хувийн чанартай мэдээллүүдээ өөрсдөө сайн дураараа оруулан, тэдгээрийг борлуулж Фэйсбүүк ашиг олж байна. Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэрэглэгч биш Фэйсбүүк эзэмшиж байна. Мөн блокчэйнд суурилсан гар утсыг үйлдвэрлэж эхэллээ” гэв.
Нийтийг хараахан хамраагүй боловч энэ технологи маш их боломж олгоно гэдэгт оролцогчид нэг байр суурьтай байсан юм.
Японы эрдэмтэн Сатоши Накамото (нууц нэр нь) энэ технологийг анхлан олон нийтийн сонорт хүргэн, эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэнээр дэлхий нийтийн анхаарлын төвд оруулжээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал “Блокчэйн зөвхөн мэдээллийн технологийн салбарынхны асуудал биш. Технологийн хурдацтай өөрчлөлтийн улмаас ХБНГУ-д 60 сая ажлын байр ойрын ирээдүйд байхгүй болно гэдэг судалгааг тус улс хийжээ.
Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээсээ нэхэхгүй.
Иймд одооноос тэдгээр хүмүүсийг хэрхэн ажлын байртай болгох талаар бодож, боловсролын салбартаа өөрчлөлт оруулж байна. ЕХ төрийн үйлчилгээндээ блокчэйн ашиглахаар боллоо. Бид ч энэ технологийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай. Хөрөнгө оруулагчид 25 сая ам.долларын крипто валютын хөрөнгө оруулалт хийе гэтэл манай төрийнхөн судалсаар их удсан.
Иймд өнөөдүүл нь Канадад хөрөнгөө оруулчихсан. Эхний ээлжид бид блокчэйнийг бүртгэлийн системдээ нэвтрүүлж болно. Нэг өглөө сэрэхэд таны газрын гэрчилгээг өөр хүний нэр рүү шилжүүлсэн байдаг шүү дээ. Энэ мэт гажуудлыг блокчэйнээр залруулж болно” гэв.
Энэ салбар хуралдаанд оролцсон зарим хүн "Хийсвэр зүйл ярьж байна. Блокчэйний сул талыг ярихгүй байна. Алдаатай гүйлгээ хийх тохиолдол их. Энэ тохиолдолд яах вэ. Блокчэйн төгс технологи биш. Гэхдээ одоогоор нууцлалын хамгийн сайн шийдэл байна. Эрчим хүч маш их ашигладаг сул талтай. Сансарт байгаа хэдхэн хайрцаг буюу хиймэл дагуул унахад бидний гар утас, компьютер ажиллахгүй болно" гэж байр сууриа илэрхийлсэн юм. Харин мэргэжилтнүүд блокчэйнийг сөрөх ямар ч боломжгүй, бусад улсуудтай энэ технологийн хэрэглээгээр өрсөлдөн, хөгжих ёстой гэж үзэж байв.
legalinfo.mn цахим хуудас хакерт өртсөн тохиолдол бий. Манай улсын хуулийн, нэгдсэн цахим талбар болох энэ сайтыг блокчэйн технологиор хамгаалбал гаднын халдлагад өртөхгүй байх боломжтойг ч дурдав.
Цахим шилжилтийн тухайд энэ нь нэг удаагийн үйл ажиллагаа биш. Төрийн үйлчилгээг хялбаршуулах, цаасан баримт цуглуулдгийг халж, хүн төвтэй, цахим үйлчилгээнд шилжүүлэхийг Мэдээлэл технологийн газар, ХХЗХ зорьж байна. Үүний тулд суурь платформуудыг нь төр бий болгох ёстой. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхдэггүй байх, (иргэний үнэмлэхний хуулбар, нотариатаар батлуулсан байх гэх мэт) төрийн байгууллагууд мэдээллээ харилцан солилцох боломжийг олгохоор ажиллаж байгаа юм байна.
Эстони улсын жишээг ч танилцууллаа. Тус улс гаднын компаниудад цахимаар компаниа бүртгүүлэх боломж олгожээ. Ингэснээр 27 мянган ААН бүртгүүлжээ. Тэднээс цахим бүртгэлийн хураамжид 14 сая евро авсан аж. Гэтэл Эстонийн татварын хувь хэмжээ 25 хувь буюу багагүйд тооцогддог. Сингапур, Хонконг руу хөрөнгө оруулагчид хошуурдаг нэг шалтгаан нь цахим бүртгэл гэсэн юм.