Харри, Меган /Сассэксийн гүн, гүнгийн авхай нар/ хоёр хуримын ёслолынхоо дараа анх удаа Уэльсийн Хунтайжийн 70 насны ойд зориулан Букингемийн ордонд зохион байгуулсан хүлээн авалтад оролцлоо.
Их Британийн ирээдүйн хааны 70 дахь төрсөн өдөр ирэх арваннэгдүгээр сард болох ч энэ нь түүний хүмүүнлэгийн ажил болон эх орныхоо төлөө армид зүтгэсэн үйл хэргийг алдаршуулсан хүндэтгэлийн цэнгүүн байв.
Уг үйл ажиллагаанд Хунтайж Чарльз, Корнваллын авхайн дэмждэг хүмүүнлэгийн байгууллагын 6000 гаруй хүн хүрэлцэн ирсэн төдийгүй Манчестерийн цэнгэлдэх хүрээлэнгийн дэлбэрэлт болсноос хойш нэг жил өнгөрч буйтай холбогдуулан уг халдлагын дараа ажилласан яаралтай тусламжийн албаны ажилчид уригдсан байлаа.
Хүлээн авалтыг нээж хэлсэн үгнийхээ эхэнд хунтайж Харри «Аав аа, өнөөдөр таныг магтахгүй байхыг та надаас гуйсан. Гэхдээ намайг өршөөгөөрэй. Энэ удаа ч би бага байсан шигээ таны үгийг сонсохгүй нь ээ. Би энд ирсэн бүх хүнийг өнгөрсөн 50 жилийн хугацаанд таны хийж бүтээсэн гайхамшигтай үйл хэргийн төлөө танд талархал илэрхийлээсэй гэж хүсэж байна” гэсэн юм.
Энэ үеэр хажуугаар нь дүнгэнэн нисэх зөгий саад болж байсан бөгөөд Харри "Энэ зөгий намайг зүгээр байлгахгүй нь..." гэхэд үүнийг харсан Корнваллын гүнгийн авхай, Сассэксийн гүнгийн авхай нар түүнийг шоолон, инээлдэж байжээ.
Сассэксийн гүнгийн авхай энэ үеэр Британийн Goat брэндийн даашинз өмсөж, ирландын малгай урлаач Филип Трейсийн зохион бүтээсэн бүрх малгайгаар гоёсон байлаа.
Сассэксийн гүн, гүнгийн авхай нар хаана, хэзээ бал сарын аялалд гарахаа нууцалж байгаа юм. Өнгөрсөн Ням гарагт тэдний хуримын ёслолыг BBC, ITV –ээр шууд дамжуулахад 11 сая хүн үзсэн бөгөөд Виндзорын ордны гадаа 110 мянга гаран хүн цугларсан байна.
С.Түвшинжаргал