-Эдийн засгийн чуулган 2018-аас-
МАНАЙ ЯДУУЧУУДЫН ОНЦЛОГ БОЛ БИЧИГ ҮСЭГТЭЙ, МЭРГЭЖИЛТЭЙ
"Хүний Хүний хөгжил: Халамжаас бүтээмж рүү" салбар хуралдаанаар гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа талаар хөндөн ярилцав. Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн А.Ганбаатар "Манай ядуучуудын онцлог бол бичиг үсэгтэй, мэргэжилтэй. Ардчилсан улс атлаа ядуурал тэлсэн нь харамсалтай. ядуу байгаагаасаа ичих хэрэгтэй. Халамжлаад хүн баяждаггүй. Хувь хүний хариуцлагыг өндөрсгөе. Төр хэний ч өмнөөс хариуцлага үүрэхгүй. Сэтгэлгээний ядуурал ч газар авсан" гэв.
Нэг сая төгрөгийн цалинтай хүн тэтгэвэрт гарахаар сард 300 мянган төгрөг авч байна. Төр иргэдээ ядуурал руу түлхдэг.
Харин МУИС-ийн багш н.Алтанцэцэг халамж өгөөд байхад яагаад ядуурал буурахгүй байгааг судалсан судалгааны үр дүнг танилцуулав. АНУ гэх мэт өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад энэ судалгааг хийхэд халамж ажил эрхлэлтийг бууруулдаг, цаашлаад иргэдийн орлогыг бууруулдаг болохыг хэдийнэ тогтоожээ. Тэрээр бид угаасаа цөөхүүлээ. Иймд халамжийн бодлого хэрэгжүүлэхдээ заавал судалгаа хийх ёстойг онцлов.
ИРГЭДИЙН ТӨЛДӨГ НИЙГМИЙН ДААТГАЛЫГ ХЭРЭГЛЭСЭЭР ТӨР 15 ИХ НАЯДЫН ӨРТЭЙ БОЛСОН
"Ард" санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг: "Сонинд ажлын зар их байна. Гэвч тэдгээрт тохирох мэргэжилтэй ажилтнуудыг их дээд сургуулиуд бэлтгэхгүй байна. Шалтгаангүйгээр 100 мянган хүн ажил хайхгүй байна гэж С.Чинзориг сайд хэллээ. Үүнд ямар нэг шалтгаан заавал байх ёстой. Хүүхдийн 20 мянган төгрөг тарааснаас цэцэрлэг бариач. Нэг сая төгрөгийн цалинтай хүн тэтгэвэрт гарахаар сард 300 мянган төгрөг авч байна. Төр иргэдээ ядуурал руу түлхдэг. Тэтгэврийн нэрийн дансыг хэзээ мөнгөжүүлэх вэ? Иргэдийн төлж буй нийгмийн даатгалыг төр авч хэрэглэсээр 15 их наядын өртэй болсон" гэсэн байр суурьтай байсан юм.
Манай улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газруудад бүртгэлтэй буюу идэвхтэй ажил хайж буй 34 мянган иргэн байгаа юм байна.
Эдийн засагч Н.Дашзэвэг “Зэвсэгт хүчнийхний цалин дунджаар 900 мянган төгрөг байна. Гэтэл ХАА-н салбарт ажиллагсад 500 мянгыг авдаг. Ийм ялгаа зөрүүг арилгах хэрэгтэй” гэв. Мөн ажилгүйдэл, ядуурлын гол эх үүсвэр нь архидалт. Гэтэл гэр бүлийн хүн нь архинд донтсон иргэд Төрийн ордонд орж ирээд энэ асуудлаа ярих боломжгүй шүү дээ гэх оролцогч ч байв.