Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Татварын багц хуулиудын шинэчилсэн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон тухай мэдэгдлээ.
Татварын ерөнхий хууль, ААН-ийн Орлогын албан татварын тухай хууль, ХХОАТ-ын тухай хууль, НӨАТ болон эдгээр дөрвөн хуулийн дагалдаж 20 гаруй хуульд өөрчлөлт оруулаад байна.
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ТУСГАСАН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД:
- Татварын маргаан таслах тухайд олон гомдол ирсэн. Эргэлзээ төрүүлэхээр заалтуудыг цэгцэлсэн.
- ААН-ын орлогын албан татварын 85 хувийг 398 ААН бий болгодог. Үлдэж буй 15 хувийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 110 мянга гаруй ААН бий болгож байна. Ингээд үзэхээр татварын бааз суурь цөөхөн ААН дээр үндэслэсэн байдаг. Татварын суурийг нэмэгдүүлэх чиглэлд нэлээн олон өөрчлөлт хийсэн. Татварын хувь хэмжээ өөрчлөгдсөн бол энэ хуульд дандаа бууж өөрчлөгдөж байна.
- ААН-ийн орлогын албан татварын хувьд 3 тэрбум хүртэлх орлоготой ААН-үүд 10 хувь, түүнээс дээшээ 25 хувийн татвар төлдөг. 3 тэрбумын босгыг өсгөж 6 тэрбум болгож байна. Ингэснээр ААН-үүд томрох үйл явцыг бид нээж өгч байна. 3 тэрбумын босго дээр тулаад ирэхээр ААН-үүд хуваагддаг. Ингэснээр захиргааны зардлууд нэмэгддэг.
- 1,5 тэрбум хүртэлх орлоготой ААН-үүд одоо 10 хувийн татвар төлж байна. Үүнээс төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авдаг болно. Энэ нь 1 хувийн татвар төлнө гэсэн үг. Үүнд Ашигт малтмал, газрын том, согтууруулах ундаа болон тамхины салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд хамаарахгүй.
- 50 саяас доош орлоготой ААН нэг хувийн татварыг төлөх эрхийг эдлэхээр хуульд заасан. ААН-үүдийн хувьд татварын дарамт буурна.
- Татварын тайлагналтыг энгийн болгоно. Эрдэнэт үйлдвэр ч найман нэрийн барааны дэлгүүр ч жилдээ дөрвөн удаа тайлан өгдөг байсныг болиулж байна. 50 саяас доош орлоготой ААН-үүд жилдээ нэг, 1,5 тэрбумаас доош бол хоёр, үүнээс дээш бол жилдээ дөрвөн удаа тайлан гаргадаг байхаар тусгажээ.
Ч.Хүрэлбаатар сайд "Татварын хууль нэлээд урт хугацаанд хэлэлцэгдсэн. Монголд үндэстэн дамнасан ААН-үүд үйл ажиллагаагаа явуулж, үндэсний ААН-үүд гадаадын зах зээлд гарах үүд хаалга нээгдэж байна. Тиймээс олон улсын стандарттай нийцсэн байдлаар Монгол Улс өөрийнхөө татварын хууль тогтоомжийн холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсан.
Ингээд 2017 оны 11-р сард эхэлсэн ажлаа УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Хуулийн хэрэгжих хугацаа 2019 оны 1 сарын 1 гэж үзэж байна." гэлээ.
"Төрийн банкийг хувьчлахаар болсон. Ингэхдээ Хөрөнгийн биржээр дамжуулж Төрийн банкны хувьцааг олон нийтэд арилжих, стратегийн хөрөнгө оруулагчид тодорхой хувийг хувьчлах зарчмаар хувьчилна. Манайд хувийн хэвшлийн банкууд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Одоогийн цан цохидог Хөрөнгийн бирж удахгүй түүх болж үлдэх магадлалтай байна.
Төрийн банк удирдлагын хувьд данхайчихсан байсан. 2-3 сарын хугацаанд цомхон болгосон. Алсын ирээдүйг харахад хувийн хэвшил амжилттай авч явна.
Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг орчин үеийн олон улсын жишигт нийцүүлэх ёстой. Эдийн засгийн чуулганы салбар хуралдаан дээр одоогийн цан цохидог Хөрөнгийн бирж удахгүй түүх болж үлдэх магадлалтай байна. Гар утсаар дамжуулан ямар нэг хувьцааг худалдаж авах болдог талаар зарлаж байна.
Австрали хөрөнгийн биржээ цахим болгож байна. Ирээдүйд хөрөнгийн биржийн ирээдүй хуучных шигээ үнийн саналаа өгдөг нь түүх болоод үлдэнэ. Дэлхийд энэ практик алга болоод 10 гаруй жил болж байна. Ирээдүйгээ бодоод хөрөнгийн биржээ хувьчлах шийдвэр гаргалаа. Нийт үнэлгээг одоогийн зах зээлд нийцүүлж хийж таарна." гэлээ.