Б.Уильямс Умард Каролина муж улсын Фэйетвилл хот дахь гэр рүүгээ явж байтал гэнэт шатсан үнэр ханхлав. BMW 5 загварын машин чичирч, хөдөлгүүрийн анхааруулах гэрэл анивчин, бүхээг дүүрэн анхааруулах дохионы дуу хадав. Түүний унаа өнгөрсөн онд Герман үйлдвэрлэгч шатах аюултай гэсэн шалтгаанаар эргүүлэн татсан 670 мянган автомашины ердөө ганц нь. АНУ- аас 2017 онд олон автомашин үйлдвэрлэгч нийт 53 сая автомашинаа эргүүлэн татжээ.
Тэгвэл шатах аюултай гэсэн шалтгаанаар Их Британиас 294 мянган автомашин эргүүлэн татахаа BMW баасан гарагт зарлав.
Уг нь эргүүлэн татах ажиллагаа ихсэхээс өмнө автомашин улам аюулгүй, технологийн дэвшилттэй болсоор байгаа гэсэн бодол нийтлэг байсан юм. Гэтэл эргүүлэн татсан машины тоо сүүлийн 20 жилд зөвхөн АНУ-д гурав дахин өслөө. Үйлдвэрлэгчид 1996 онд 19.4 сая машин эргүүлэн татсан бол 2016 онд уг тоо 53.1 саяд хүрчээ.
АНУ-д хэрэглээнд байгаа бүх автомашины 20 хувийг сүүлийн гурван жилд эргүүлэн татжээ. Үүнд Takata-гийн аюулгүйн дэр, General Motors-ын асаалтын системтэй холбоотой эргүүлэн таталт үлэмж жин дардаг. Их Британид яг одоо гурван сая гаруй автомашиныг эргүүлэн татаж байна. Эргүүлэн таталт ихэссэн нь хоёр үндсэн шалтгаантай аж.
Их Британид яг одоо гурван сая гаруй автомашиныг эргүүлэн татаж байна.
Нэгдүгээрт, автомашин цахимжиж байгаагаас программ хангамжийн алдаа нэг үйлдвэрийн хэдхэн машиныг бус, нэг хэсэг улс орны сая сая төмөр хөлгийг хамардаг болсонтой уялдаатай. Цахим төхөөрөмжийн гажгаас үүдэн эргүүлж татсан машины тоо 2012 оноос хойш 30 хувиар ихэслээ. Гэтэл AlixPartners консалтингийн компанийн судалгааг үзвэл 2007-2012 онд ийм шалтгаантай эргүүлэн таталт ердөө л таван хувиар өссөн юм.
Хоёр дахь шалтгаан нь, автомашин үйлдвэрлэгчид зардлаа танаж буйтай холбоотой. Санхүүгийн хямралаас хойш дэлхийн автомашин үйлдвэрлэгчид чанарын менежментийн салбарын ажилчин ажилтнуудынхаа тоог 30-50 хувиар цөөрүүлснийг AlixPartners тооцоолоод байна. Дараа нь эдийн засаг сэргэх үед цахилгаан хөдөлгүүрт, автомат жолоодлоготой машин зэрэг шинэ технологид хөрөнгө оруулах хэрэгцээ ихэссэнээс энэхүү ажилтан ажилчдын тоо хуучин шигээ сэргэж чадаагүй юм. Гэхдээ зарим эргүүлэн таталт жижиг хэмжээний булдар шалтгаантай. Lamborghini компани 1.7 сая фунт стерлингийн үнэтэй Centenario гипер автомашиныхаа үнэмлэхүй жинг ташаа бичсэн наалтыг хуулах зорилгоор эргүүлэн таталт зарлаж байлаа.
Гэхдээ л ихэнх үйлдв э р лэгчийн эргүүлэн таталт ноцтой. Ford компани автомашинуудынх нь жолооны хүрд суларч, зарим тохиолдолд салж унах аюултай байснаас 1.4 сая ширхэг загвараа эргүүлэн татсан.
Бүтээгдэхүүн нь дилерүүдэд байх үед, эсвэл хэрэглэгчдийн гарт очсоны дараа машиныхаа гажиг гажгийг олж илрүүлсэн үйлдвэрлэгчдэд олон сонголт тулгарна. AlixPartners- ын Майкл Хелдийн тайлбараас үзвэл юун түрүүнд тухайн гажиг согог хэр нийтлэг, үр дагавар нь хэр ноцтой эсэхийг тодорхойлох шаардлага гарна.
Дараа нь эрсдэлийн шинжилгээнд тухайн гажигтай холбоотой эргүүлэн таталт, уялдан үүсэх санхүүгийн зардлыг оруулж тооцоолно. Чухам энэ зардлыг “бүгд ярих дургүй ч яах аргагүй хийхээс аргагүй ажил” хэмээн ноён Хелд тайлбарлав.
Эрсдэлийг буруу тооцсоноос үүдэлтэй шүүхийн зарга өнгөрсөн сард ч гарсан. Халагдсан цэрэг Нараян Гурун эргүүлэн татах ёстой BMW машин нь гэмтлээс болж унтармагц зогсоох зорилгоор жолооны хүрдийг огцом мушгисан нь үхлийн шалтгаан болжээ.
Бүр 2016 онд болсон уг хэрэг Германы үйлдвэрлэгч гэмтэлтэй машинуудаа АНУ, Өмнөд Африк, Австралиас татсан мөртөө Их Британийг “мартсан”-аас үүдэлтэй. Учир нь тус компанийн гажиг Их Британи шиг хүйтэн бус, халуун дулаан уур амьсгалтай улс оронд тохиолдоно гэсэн дүгнэлттэй эрсдэлийн үнэлгээ гаргасан юм.
Дараа нь 2017 онд BMW групп 36 мянган машинаа Их Британиас татлаа. Гэтэл өнгөрсөн сарын байдлаар тус компани дахиж 312 мянган машин нэмж эргүүлэн татсан нь илэрсэн согог анх тооцоолсноос нь хавьгүй ноцтойг харуулав.
Автомашин үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ эргүүлэн татах шаардлага тавих зохицуулах байгууллагын эрх мэдлийг өргөжүүлэх нь зүйтэй хэмээн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд үзэж байна. АНУ-ын зохицуулах байгууллага-Х урдны замын аюулгүй байдлын үндэсний захиргаа (NHTSA-National Highway Traffic Administraion) эргүүлэн татах шаардлага тавих эрхтэй. Харин Их Британийн зохицуулах байгууллага-Жолооч, тээврийн хэрэгслийн стандартын агентлаг (DVSA - Driver and Vehicle Standards Agency) BMW-д тохиолдсон шиг хэрэг үүсэх нөхцөлд эргүүлэн таталтыг санал болгох төдий эрхтэй.
Питер Кэмпбелл