Хоёрдугаар сард Германы Daimler компани Хятадад нэр хүндийн хямралтай тулгарснаа ойлгожээ. Mercedes-Benz-ийн салбар Instagram дахь нэрийн хуудастаа Далай ламын үгийг эш татсан аж. Цагаан Бензийг сурталчилсан пост дотор “Байдлыг бүх өнцгөөс хар. Тэгвэл та илүү нээлттэй болно” гэсэн үг багтжээ. Бээжин цөллөгт байгаа Төвөдийн шашны тэргүүнийг аюултай салан тусгаарлагч гэж үздэг агаад Instagram сүлжээг Хятадад хориглосон хэдий ч уг пост нийгмийн сүлжээнд шүүмжлэл үүсгэв. Daimler уучлал хүссэн авч түүнийг нь Хятадын Ардын өдрийн сонин “үнэнээсээ биш” хэмээн шүүмжилсэн тул дахин хүлцэл өчсөн байна.
Дөрөвдүгээр сард Хятадын иргэний агаарын тээврийн газар Тайванийг тусгаар нэгж мэтээр нислэгийн шугамдаа тусгасан гадаадын 36 агаарын тээврийн компанийг вебсайтаа өөрчлөхийг шаардсан. Хэрэв өөрчлөхгүй бол үйл ажиллагааг нь тасалдуулна гэж сүрдүүлжээ. Нэг сарын хойно АНУ- ын хувцасны жижиглэн худалдааны Gap компани Хятадын Weibo хэмээх нийгмийн сүлжээнд Тайвань, өмнөд Төвөд, Өмнөд Хятадын тэнгисийг оруулаагүй газрын зурагтай цамц сурталчилсны учир шүүмжлэлтэй тулгарав. Уг зургийг Канадад хэвлэсэн боловч Gap уучлал гуйсан байна.
Олон улсын компаниуд Хятадын шаардлагыг биелүүлэх эсвэл эх орныхоо зах зээлд нэр хүндээ алдах гэсэн нэлээд эвгүй сонголттой тулгараад байна. Бээжин өмнө нь Тайванийг тусдаа бүс гэсэн тодорхойлолтыг тэвчдэг байсан бол одоо заавал Хятадын хэсэг гэж үзэхийг шаарддаг боллоо. Шанхай дахь Америкийн худалдааны танхимын тэргүүн Кеннет Жаррет “Тэд бултаж булзахыг үл тэвчдэг боллоо” гэжээ.
Хятадын эрх баригчид Zara, Marriott, Medtronic зэрэг гадаадын компаниуд вебсайт болон олон нийтийн харилцаандаа Тайвань, Төвөдийг тусгаар улс мэтээр харуулсныг хэвлэлээр шүүмжилсэн юм. Marriott-ын тухайд гэвэл Хятад хэлний мандарин аялгаар бичигдсэн вебсайтыг нь түр хаах хүртэл арга хэмжээ авч байв. Хятадын шаардлагад өртсөн олонх компани уучлал хүсэхийн зэрэгцээ жишээ нь Тайванийн ард Хятад гэсэн үг оруулах болжээ.
Шанхайд төвтэй Хятадын зах зээлийн судалгааны фирмийг үндэслэгч Шон Рейн “Маш их айдас үүссэн.Компаниуд ямар нэг зүйлийг буруу хийчих вий хэмээх эмээдэг болсон. Тэд вейсайтаа эргэн хянаж, өөрийнхөө төдийгүй салбарын компаниудын вебсайтыг ч бас эргэн үзэж байгаа” хэмээсэн юм. Энэ сарын эхээр Цагаан ордон уг асуудлыг хөндөж, Бээжингийн шаардлагыг утгагүй зүйл хэмээн шүүмжлээд, энэ бол Америкийн иргэд ба компаниудад Хятадын Коммунист намын улс төрийн бодлогыг тулгах хандлагын нэг илрэл” хэмээн мэдэгдсэн билээ. Бээжин хариуд нь Хятадад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын нэгжүүд манай газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой гэж мэдэгджээ
Том Ханкок