Маркетингийн сонирхолтой кейс уншаарай 1-р нийтлэлийг энд дарж уншина уу.
Өдөрт 1,000 төгрөг /2-р хэсэг/
Зах зээлд Өдөрт 1,000 төгрөг хүчээ авч өрсөлдөгч компаниуд өөрсдийн телевизорыг өдөрт 1,000 төгрөгөөр худалдан авч болно гэсэн ойлголтыг хэрэглэгчдэд өгч эхлэв.
FUNAI брэндийн нөөц дуусч, бараагүй болсон үед шинэхэн менежер нэгэн арга бодож олов. Хэрэглэгчид орж ирэхэд бүтээгдэхүүний талаар сайтар мэдээлэл өгч урьдчилан захиалга авч байгаагаа онцолж урьдчилан захиалга хийвэл хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгов. Ингэснээр хэрэглэгчид бараа байхгүй байсан ч урьдчилан бэлэн мөнгөө өгөх нь бэлэн мөнгөө өгч, лизингээр бараагаа авах нь бараагаа авч компани 12-р сарын захиалгын замд яваа 4 чингэлэг телевизорын 80%-ийг урьдчилан борлуулав.
2010 онд одоогийн “Смарт электроникс” ХХК нь “Таванбогд” групп дотроо бусад компаниудаас ашгийн үзүүлэлтээрээ 3-р байранд орж бүх ажилчид бонус цалин авав. Шинэхэн брэнд менежер Таванбогд группын жинхлэх тайлан тавилгүй шууд жинхлэгдсэн анхны брэнд менежер болов. Группын зүгээс 32”-ийн FUNAI телевизороор шинэхэн менежерийг шагнаж урамшуулав.
Анх 2 борлуулагчтай байсан электрон барааны нэгж 2 жолооч, 12 борлуулагч, 2 ахлахтай болж бүтэц томорч, одоогийн KFC байрлаж байгаа байрлалд шинэ электрон барааны шоурүүмд оров.
2011 оны Цагаан сарын борлуулалтаар шинэ шоурүүм болон хүнсний дэлгүүртээ нийт 5 хэсэг дээр касс ажиллуулж телевизороо борлуулж байв. Шинэхэн шоурүүмд ХААН банкны 10 эдийн засагч сууж газар дээр нь зээлийг түргэн шуурхай өгч байлаа. Импортын судалгаанаас харахад 2010 оны 10 сараас 2011 оны 2 сар дуустал 5 сарын дотор FUNAI брэнд Монголын телевизорын зах зээлийн 55%-г дангаараа эзлэв.
Брэнд реклам нийгэмд хүчтэй хүрсэн гол цөм нь Өдөрт ердөө 1,000 төгрөгийг ашиггүй зүйлд зарцуулахгүйгээр гэртээ хавтгай LCD телевизортой болох боломжтойг тайлбарласанд байв. Эхний хэсэг болох 10 ширхэг тамхи нь эрэгтэй хүмүүсд хүргэх, хоёр дахь хэсэг болох багахан хэмжээний загас хэсэг нь дундажаас дээш орлоготой хэрэглэгчдэд, гурав дахь хэсэг болох нэг ширхэг шилэн хумс гэсэн нь эмэгтэйчүүдэд тус тус хандаж Өдөрт 1,000 төгрөгийг тэдгээр зорилтот сигментийн ярианд оруулах зорилготой байв. Эргэж судалгаа авч үзэхэд нийт борлуулалтын 70%-д эмэгтэйчүүд нөлөөлсөн ба нэг ширхэг шилэн хумс гэсэн мэдээлэл зорилтот хэрэглэгчдээ сайн хүрсэн байна.
Нийгэм эдийн засагт гарсан гурван том өөрчлөлт.
Нэгд: дундаж орлоготой хэрэглэгчид LCD телевизор бол зөвхөн мөнгөтэй хүмүүсийн хэрэглээ биш юм байна гэсэн ойлголтыг авсан.
Хоёр: 2011 оны 9 сард Монголын телевизорын зах зээл 50 сая доллар болсон ба энэ нь FUNAI брэнд 2010 оны 9 сард танигдаж эхэлсэн үетэй харьцуулахад 66%-р өссөн байна.
Гурав: Электрон бараа борлуулагч компаниуд телевизорын зах зээлд хямд үнэтэй телевизор нийлүүлснээр хоёр жилийн дотор 32”-н LCD телевизорын дундаж үнэ 598,000 төгрөгөөс 399,000 төгрөг болж анхны үнээс 50%-иар хямдарчээ.
Маркетингийн онол дээр өрсөлдөөн нэмэгдэхэд эцэстээ, хэрэглэгч хожино гэдгийн нотолгоо энэ юм.