-Эдийн засгийн чуулган 2018-аас-
Чуулганы хоёр дахь өдрийн хуралдаанаар “Хүний хөгжил: Халамжаас бүтээмж рүү” сэдэвт салбар хуралдаан болов. Хуралдааны нэрнээс халамжийн бодлогоо хумин, иргэд, ААН-үүдийн бүтээмжийг өсгөх нь илүү чухал гэсэн санааг ойлгож болно.
Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дараах мэдээллийг өгөв.
-Манай улсад архагшсан ядуурал үүссэн. 1995 онд Дэлхийн банктай хамтран, ядуурлын эсрэг анхны хөтөлбөр хэрэгжүүлэхэд ядуурал 35 хувь байв. Одоо 29.6 хувь байгаа нь олигтой буураагүйг харуулна. Эдийн засгийн өсөлт саарахад ядуурал өсдөг шууд хамааралтай. Төр байгаа цагт халамж байна. Төр биеэ даах чадваргүй иргэдээ халамжлах үүрэгтэй. Халамжийг шүүмжилж болохгүй. Муу хэлээд байдаг халамжийн хөтөлбөрүүд хэрэгжээгүй бол ядуурал 47 хувьд хүрэх байсныг Үндэсний статистикийн хорооны судалгаа баталсан.
Харин хуралдаанд оролцогчид нийт хүн амын 59 хувь ямар нэг халамжийн хөтөлбөрт хамрагдаж, халамж хавтгайрсныг шүүмжлэв. Мөн эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн жилүүдэд боловсруулах үйлдвэрүүдэд ажлын байрны тоо өсөөгүй тул иргэдэд өсөлт огт наалдаагүйг онцолсон юм.