Дулаалгын материал үйлдвэрлэгч “Монгол базальт” компанийн анхдагч зах зээлийн захиалга 20.4 тэрбум төгрөгт хүрлээ. Ингэснээр захиалгын хэмжээ анх олон нийтэд санал болгосон дүнгээс 3.2 дахин даваад байгаа юм. Мөн нийт 3102 захиалга ирсэн талаар “Монгол базальт” компанийн андеррайтераар ажиллаж байгаа “Бумбат Алтай” ҮЦК мэдээллээ. Захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давснаар нэг тэрбум төгрөгийг нийт захиалга өгсөн хүний тооноос хамаарч хувь тэнцүүлэх бол үлдсэн 5.4 тэрбум төгрөгийг нийт захиалгын мөнгөн дүнд харьцуулж, хувь тэнцүүлэх юм байна. "Монгол базальт” компани энэ онд 2.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллахаар төлөвлөөд байгаа аж. Харин оны эхний таван сарын байдлаар төлөвлөгөөгөө гурав дахин давуулаад байгаа талаар тус компани мэдээлж байсан юм.
Харин хоёрдогч зах зээлийн арилжаа энэ сарын 25-нд буюу баасан гарагт эхлэх хүлээлттэй байна.
Б.Дөлгөөнзул