2018 оны I улирлын байдлаар банкнаас бусад санхүүгийн салбар өмнөх оны мөн үеэс 58 хувиар өсөж дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувьтай тэнцээд байгааг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.
Банк бус санхүүгийн байгууллага, даатгал, Хадгаламж зээлийн хоршоо, Үнэт цаасны компани зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулдаг байгууллагын тоо сүүлийн таван жилд 2.5 дахин өссөн байна. Үүнээс Банк бус санхүүгийн байгууллагуудын активын хэмжээ анх удаа нэг их наяд төгрөг давж, зээлийн хүү нь жилийн өмнөхөөс 0.7 пунктээр буурчээ. Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны мэдээлснээр өөрийн хөрөнгийг 2.5 тэрбум төгрөг болгох зохицуулалт оновчтой болж зээлийн хүү буурах нөхцөл болж байгаа юм байна.
“Нэт капитал” санхүүгийн группийн ТУЗ-ийн Дарга Д.Сүндий
Монголын ББСБ-уудын Холбооны Ерөнхийлөгч А.Алтансүх
Харин даатгалын салбарт чанарын өсөлт гарч байгааг "ХААН даатгал" компани онцоллоо. Тус компанийн цэвэр хураамжийн орлого I улиралд 51 хувиар өсжээ. "Практикал даатгал" ХХК-ийн хувьд 2007 оноос хойш даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа юм байна. Үүнийг дагаад даатгалын салбарын нөхөн төлбөр жилийн өмнөхөөс 31 хувиар өссөн гэж Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.
“ХААН Даатгал” компанийн Тэргүүн дэд захирал Т.Бат-Өлзий
Б.Бямбасүрэн