Дорнод бүсийн Милауки Бакс баг өнгөрөгч 7 хоногт Майк Буденхолзерийг ахлах дасгалжуулагчаараа томилсноо зарласан билээ. Тэгвэл түүнийг өчигдөр албан ёсоор танилцууллаа.
Милауки Бакс баг шинэ дасгалжууоагч Майк Буденхолзерийг албан ёсоор танилцууллаа. Энэ жил 48 настай дасгалжуулагч Буденхолзер нь өмнө нь Атланта Хокс багт 5 улирал ажиллахдаа 4 удаад нь плей-оффт шалгарч 213 ялалт байгуулж байснаас гадна 2014-2015 оны улирал тус багийн түүхэн дэх хамгийн дээд амжилт болох 60 хожлыг авхуулж байсан билээ. Тухайн жилдээ НБЭ-ийн оны шилдэг дасгалжуулагч болж баг нь ч бүсийн финалд гарж ирж байсан юм.
Харин түүний шинээр удирдах Бакс баг өнгөрөгч улирал 44 ялалт байгуулж плей-оффт шалгарсан ч эхний шатанд Бостон Селтикс багт 4-3-аар ялагдсан юм.
Улирлын дундуур ахлах дасгалжуулагч Жейсон Киддийг ажлаас нь халж түүний оронд туслах дасгалжуулагч Жое Пранти Баксийг түр удирдсан.
Ирэх улирал Милауки Бакс баг Висконсин энтэртаймент спорт центр лүү нүүж шинэ өнгө төрхтэйгөөр, шинэ дасгалжуулагч, шинэ арга барилтайгаар улирлыг эхлүүлэх болно. 524 сая долларын өртөг бүхийн уг ордон Баксийн шинэ гэр болж байгаа бөгөөд тэд дахиж Харрис Брэдли цэнтрт тоглолт хийхгүй юм.