2017 нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулж “хуурамч шатахуун”-ы асуудлаарх шалгалт хийсэн ч өнөөдрийг хүртэл дүгнэлтээ танилцуулаагүй байна.
Энэхүү шалгалтын дүгнэлтийг “Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос олон нийтэд танилцуулахыг шаардлаа.
Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулаагүй байхад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, МХЕГ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран дахин ажлын хэсэг байгуулсныг зарлаад байна.
“Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэр тодорхой хэмжээний хуурамч шатахуун нийлүүлж байгааг мэдээлж, хуурамч шатахууны талаарх шалгалтыг эрчимжүүлэх, мэргэжлийн эрдэмтдийг татан оролцуулах, ажлын хэсгийн шалгалтын дүнгээ олон нийтэд зарлахыг шаардлаа.
Монгол Улсын MNS0217:2017 Стандартын “Бензин импортлогч, борлуулагч нь бензинд октаны тоо нэмэгдүүлэгч болон бусад чанар сайжруулагч нэмэлт нэмж, хольж болохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна гэж тус холбоо үзжээ.
Х.Тунгалаг