-Эдийн засгийн чуулган 2018-аас-
Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал нийгмийн амьдрал, бидний харилцаа, дэг жаягийг тэр чигт нь өөрчилж мэдэх юм. Их тоон өгөгдөлд суурилсан, дэвшилтэт технологийн супер компьютерүүд, хиймэл оюун ухааны салбарын өөрчлөлтөд өртөхгүй салбар гэж үгүй.
Бид 4 дэх хувьсгалын эрин үед амьдарч байна. Хиймэл оюун ухаан, зүйлсийн интернет, их өгөгдөл, блокчэйн зэрэг ухаалаг, дэвшилтэт технологиуд бий болсоор байна. Эдгээртэй бид хэрхэн хөл нийлүүлж алхах вэ? Эдгээр асуултад хариулт авахаар “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” салбар хуралдааныг зохион байгуулсан юм.
Аж үйлдвэрийн нэг болон хоёрдугаар хувьсгалын хооронд 100, хоёр болон гуравдугаар хувьсгалын дунд 50, гурав болон дөрөвдүгээр хувьсгалын дунд 25 жил өнгөрчээ. Эндээс технологийн өөрчлөлтийн хурдыг харж болно. Дөрөв дэх хувьсгалын гол онцлог нь бидний гар утас, компьютер, цахилгаан хэрэгслүүд гэх мэт төхөөрөмжүүд өөр хоорондоо интернетээр холбогдсонд оршиж байна. Манай улсын хувьд 4G сүлжээ нэвтрээд хоёр жил өнгөрлөө. Мөн нийт гар утасны 50 хувь нь ухаалаг тул интернэтэд холбогдож байна.
Марафоноор зүйрлэвэл дэлхийн улс орнууд 4 дэх хувьсгалын гарааны зурвас дээр зэрэгцээд зогсож байгаа аж. Иймд бид хожимдоогүй дэээрээ тэргүүлэх боломжтой гэж салбар хуралдаанд оролцогсод онцлов.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат төрийн үйлчилгээний “Хур” системийг боловсруулсан талаар мэдээлэв. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг авахад илүү хялбар болжээ. Төрийн байгууллагууд иргэдийн мэдээллийг өөр хоорондоо хуваалцсанаар иргэд лавлагаа авах, цахим үнэмлэхээ хуулбарлах, нотариатаар батлуулах шаардлагагүй. Мөн энэ системийн эппликэйшнийг хийснээр иргэд өөртэй нь холбоотой ямар мэдээллийг төрийн аль байгууллагууд эзэмшиж байгааг хардаг болно.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Дөрөв дэх хувьсгал өмнөх хувьсгалуудаас илүү өргөн далайцтай тул бүх салбарыг хамарна. Энэ бол эдийн засгийг тэлэх, хөрөнгө оруулалт татах боломж. Манай улс хүйтэн сэрүүн уур амьсгалтай. Иймд их өгөгдлүүдийг хадгалах серверүүдийг Монголд байгуулахад тохиромжтой. Мөн дайн дажнаас хол, байгалийн гамшгийн эрсдэл бага. Нөгөө талаас Монголчуудын IQ өндөр байдаг нь бас нэг давуу тал. Харин улс төрчид нийгмээ манлайлах ёстой байтал ойлголт, мэдээлэл дутмаг байна. Бид энэ өөрчлөлтөд дасан зохицохгүй бол хохирно, хүнд тусна гэв.
Их өгөгдөл нь 4 дэх хувьсгалын нэг бүрэлдэхүүн гэдгийг дээр дурдсан. Гэтэл хүн төрөлхтөн нийт их өгөгдлийн дөнгөж 20 хувийг боловсруулах чадвартай юм байна. Иймд үлдсэн их өгөгдлийг хэрхэх вэ гэдэг асуулт урган гарна. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар их өгөгдлийг боловсруулж, дүн шинжилгээ хийж болох юм байна. Гэвч монгол хэлийг гаднын инженер ойлгохгүй тул бид өөрсдийн онцлогт тохирсон програм хангамжаа өөрсдөө л боловсруулна, үүний тулд одооноос хүний нөөцөө бэлтгэх нь чухал гэдгийг салбар хуралдаанд оролцогчид анхааруулав.