Ч.Алтаннар 2016 оны есдүгээр сараас Оюу Толгой ХХК-ний ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллажээ. Энэ хугацаанд Засгийн Газраас Оюу Толгой төслийн үйл ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, Монголын талын эрх ашгийг хамгаалах чиглэлээр дүгнэлт гаргаж, санал боловсруулах болон зарим гэрээтэй холбоотой зөвлөмж боловсруулахаар гаргасан ажлын хэсэгт орж ажилласан байна.
“Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүн МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд профессор Ч.Алтаннар ТУЗ-ийн гишүүнээсээ татгалзаж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ болон Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газарт 2017 оны арван нэгдүгээр сард өгчээ. Оюу Толгой төслийн үйл ажиллагаа болон холбогдох яамдын уялдаа холбоог сайжруулахын тулд яамдын шууд төлөөллийг ТУЗ-д оролцуулах хэрэгтэйг өргөдөлдөө тусгасан байна. Түүний оронд томилогдох хүний нэр тодорхой бус байснаас “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ түүнийг чөлөөлөх шийдвэрийг 2018 оны гуравдугаар сард албан ёсоор гаргаж, чөлөөлсөн байна.
Ч.Алтаннар одоог хүртэл “Оюу толгой” төслийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа, өнгөрсөн долоо хоногт өргөдлөө өгсөн нь ташаа мэдээлэл аж.
Ч.Алтаннар Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургуульд санхүүгийн дэд профессороор ажилладаг. Өмнө нь АНУ-ын Флоридагийн Их сургуульд туслах профессор, Их Британийн Империал Коллеж Лондонд эрдэм шинжилгээний ажилтнаар, "Оюу Толгой" ХХК-д бизнесийн ахлах шинжээч, Монгол Германы Ашигт Малтмал Технологийн Их Сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
Тэрээр 2002 онд МУИС-ийг математикч мэргэжлээр, ШУТИС-ийг санхүүгийн мэргэжлээр төгсөж, АНУ-ын Флоридагийн их сургуульд 2005 онд Хэрэглээний математикийн Магистр (M.Sc), 2007 онд Доктор (Ph.D) цол хамгаалсан, математикийн болон тооцон бодох санхүүгийн чиглэлээр олон улсын түвшинд ном зохиол, эрдмийн ажлууд олныг туурвисан эрдэмтэн юм.
Одоогоор Монголын Засгийн газрыг ОТ -д төлөөлж дараах хүмүүс ажиллаж байна.
Н.Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж, Улсын Их Хурлын анхны даргаар 1992 онд томилогдож Монгол Ардын Хувьсгалт Нам (одоогийн Монгол Ардын Нам) -ын даргаар ажиллаж байсан арвин туршлагатай. Тэрээр 2010 - 2013 онд Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сард Оюу толгой ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдсон байна. Н. Багабанди 1987 онд философийн ухааны дэд доктор эрдмийн зэргийг дүүргэж Украйн, Казахстан, Турк, Япон, АНУ зэрэг улсуудын нэр хүндтэй их дээд сургуулиудаас хүндэт доктор цол хүртсэн юм. 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, 1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга, 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд олон төрлийн ном зохиол, эрдмийн ажлууд туурвисан эрдэмтэн улс төрийн зүтгэлтэн юм.
Б.Мөнхбаатар нь Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2016 оны 9 дүгээр сард томилогдсон. Тэрээр 2008-2012 онд Улаанбаатар хотын захирагчийн орлогчоор ажилласан. Үүнээс өмнө Б.Мөнхбаатар нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар болон, төрийн байгууллагад удирдах албан тушаалд тус тус ажиллаж байв. Б.Мөнхбаатар нь Монгол Улсын Шинжлэх ухаан Технологийн Их Сургуулийг Химийн технологич мэргэжлээр, Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетийг Улс төр судлаач мэргэжлээр бакалаврын зэрэгтэй дүүргэж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Зүүн Лондонгийн Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан.