МАХН Дээд шүүхийн шийдвэрт нийцүүлэн ээлжит бус их чуулган зарлаж байгаа талаараа намын удирдлагууд мэдэгдлээ /05.24/. Дүрэм ёсоор ээлжит бус их чуулганыг намын дарга зарлан хуралдуулах эрхтэй бөгөөд долдугаар сарын 7-нд товложээ. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 07 тоот Тогтоолд заасныг харгалзан үзэж, МАХН-ын Дүрмийн арванхоёрдугаар зүйлийн 12.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу МАХН-ын Ээлжит бус Их чуулганыг 2018 оны долдугаар сарын 07 ны өдөр хуралдуулах, Ээлжит бус Их чуулган зарлагдсантай холбогдуулан МАХН-ын Бага чуулганы 20 дугаар хуралдааныг тавдугаар сарын 27- ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэснийг хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон юм.
Хэвлэлийн бага хуралд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан, Хяналт ёсзүйн хорооны дарга Г.Давааням нар оролцсон юм.
Энэ үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Сүүлийн өдрүүдэд МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийг баталсан, батлаагүй гэсэн маргаан сонирхол татаж байх шиг байна. Тиймээс үйл ажиллагаандаа өөрсдийн зүгээс хууль дүрэм зөрчиж болохгүй. Харин өөр хүмүүс, байгууллагууд хууль дүрэм зөрчиж байвал түүнийг нийгэмд зөвөөр ойлгуулах, тэдний алдаа дутагдлыг илчлэх, өөрсдөөсөө энэ нөхцөл байдалд хууль дүрмийн дагуу зөв зохицуулалт хийж гарах ёстой гэж үзэж байна. Бид намынхаа ээлжит II их чуулганыг өнгөрсөн хоёрдугаар сарын 9, 10-ны өдөр хийж, чуулганаар баталсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг Дээд шүүхэд бүртгүүлэхээр хуулийн дагуу 10 хоногт багтаан өгсөн.
Түүнээс өмнө өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 08-нд болсон Бага чуулганаар зарласан. Харин тэр Бага чуулганыг өнгөрсөн жилийн 05-нд болсон Гүйцэтгэх товчооны хурлаар зарласан байдаг. Энэ бүхнийг яагаад дэлгэрэнгүй ярьж байна вэ гэхээр ээлжит чуулганы талаар намын дүрэмд “Эхлээд Бага чуулганыг Гүйцэтгэх товчоогоор зарлах ёстой. Тэгээд Бага чуулганаас их чуулганыг зарлах ёстой” гэж бичсэн байгаа. Бид яг энэ дүрэм, Улс төрийн намын тухай хуулийн дагуу ажилласан. Харамсалтай нь Дээд шүүх эрхээ хэтрүүлж, буруу шийдвэр гаргаж МАХН-ыг зориудаар хавчих гадуурхах бодлого явуулсан хэвээр байна. МАХН-ын дарга над руу, намын гишүүд рүү хууль шүүхийн байгууллага онцгой хатуу ханддаг байдал үргэлжилсэн хэвээр, мөн бидний хууль дүрмийн дагуу хийж байгаа ажлыг үгүйсгэсээр байна.
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэсэн сайхан үг бий. Манай нам хүндрэлийг амжилттай давж ирсэн. Нэгэнт ийм байдал үүсч, Дээд шүүх утгагүй үйл ажиллагаа явуулж байгааг шүүмжилж байна. Гэхдээ тэдэнтэй маргалдах нь бидний зорилго биш. Улс орноо хөгжүүлж, тогтсон буруу системийг засья, Дээд хуулиа батлуулья гэсэн том үйл хэргийн төлөө явж байгаа учраас зарим зүйлийг санаачлага гарган зохицуулья гэж бодож байна.
МАХН-ын дүрэм бол Дээд шүүхийн хэдэн хүн захиалгаар тоглож, янз бүрээр будлиулчихдаг юм биш. Маш сайн дүрэмтэй. Намын дүрэмд энэ нөхцөл байдлаас гарах гарц байна. Тэр бол намын дарга ээлжит бус их чуулган, Бага чуулганыг хуралдуулж болно. Бага чуулганаас ээлжит бус их чуулганыг зарлах гарц байдаг. Энэ зүйл заалтад нийцүүлээд МАХН-ын даргын хувьд 2011 оноос энэ ажлыг намынхаа нөхдийн дэмжлэг туслалцаатайгаар хийсээр ирсэн.
Энэ хугацаанд болсон бүх сонгуульд намаа төлөөлж, төр засгийн байгууллагуудад албан тоот явуулж ирсэн. МАХН 2011 оноос хойш сонгуульд бие дааж оролцож байгаа. Хамгийн сүүлд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшсэн гэдгийг намын даргын хувьд албан ёсоор Бага чуулганы шийдвэрийн дагуу тодорхойлж холбогдох байгууллагуудад албан тоот явуулж, манай нам сонгуульд маш идэвхитэй оролцсон. Ард түмэн С.Ганбаатарыг маш сайн дэмжсэн. Энэ завшааныг ашиглаад ард түмэндээ баярлалаа гэдгийг дахин хэлэхийг хүсч байна.
МАХН-ын даргаар ажиллаж ирсэн хүний хувьд намын дүрэмд байгаа энэ зохицуулалтыг харгалзан үзээд Дээд шүүхийн 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр, мөн тавдугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг харгалзан үзээд намын ээлжит бус их чуулганыг зарлах шийдвэр гаргаснаа албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж намын нийт гишүүд дэмжигчдэдээ болон Монголын ард түмэн, ялангуяа хууль шүүх, Дээд шүүхийн гишүүдэд хандан зарлаж байна.
Ээлжит бус их чуулганыг 39 хоногийн өмнө зарласан байх ёстой. Тиймээс долдугаар сарын 7-ны өдөр товыг зарлаж байна. Их чуулганы бэлтгэл ажлыг намын дүрмийн дагуу Бага чуулганаар хэлэлцэж ёстой. Энэ дагуу намын даргын хувьд намын Бага чуулганы 20-дугаар хуралдааныг тавдугаар сарын 27-нд Улаанбаатарт хийхээр зарлаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Дээд шүүх биднийг хуулийн дагуу ажиллаад байхад янз бүрээр хавчаад байгаа бол тэдэнтэй зөрчилдөх нь сонирхол биш учраас Дээд хуулиа хэлэлцүүлэн батлуулж, баялгийг ард түмэнд авч өгч шударга ёсыг Монголд тогтоох нь бидний зорилго гэж үзэж байна” гэлээ.
С.Саруул