АТГ Дөрөвдүгээр сарын 22-ноос энэ сарын 22-ны хооронд нийт 500 орчим хэргийг мөрдөн шалгажээ. Өнгөрсөн сард ачаалал ихээхэн өссөн талаар тус газраас хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
АТГ-т иргэн, ААН-ээс гэмт хэргийн шинжтэй нийт 85 гомдол ирүүлжээ. Эдгээрийн 29-т нь хэрэг бүртгэл нээсэн байна. Эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа хүргүүллээ.
Шинээр нээсэн хэргүүд
- Төрийн өмчийн хороо “Хөтөл цемент шохой” компанийн төрийн өмчийн хувьцааг худалджээ. Ингэхдээ ямар ч үнийн судалгаа хийгээгүй, энэ компанийг хэт хямд үнээр зарсан байж болзошгүй үйлдэлд,
- Авто тээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж,
- Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байхад тээврийн хэрэгслийг хуульб усаар шилжүүлж, улсын дугаар олгосон үйлдэлд,
- Дархан-Уул аймгийн Онцгой байдлын эрх бүхий албан тушаалтнууд сүүлийн 2 жилд хамаарал бүхий этгээдэд ажилласан мэтээр цалин бодож, ажиллаагүй ажилтнуудыг ажилласан мэтээр цалин бодож, хувьдаа завшсан, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдэлд
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны ЗАА-ны эрх бүхий албан тушаалтан 2016 онд Дундбаян голын 10 тонн даацтай гүүрийн засварын ажлын тендер шалгаруулсан. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа худалдан авах тухай хууль зөрчин, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд,
- Дорноговийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг, төрийн өмчит компанийн эрх бүхий албан тушаалтнууд мэн дээрх хуулийг зөрчин, албан тушаалаа урвуулсан байж болзошгүй үйлдэлд хэрэг үүсгэн шалгаж байна.