“Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компани “Deutsche Bank”-наас 235.6 мянган ширхэг энгийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авсан байна. “Rio Tinto” гурпп 2.5 тэрбум ам.долларын хувьцаа худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Түүнчлэн 2018 онд нэг тэрбум долларын хувьцаагаа эргүүлэн авахаар төлөвлөснөө оны эхэнд танилцуулжээ. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд Австралийн Хөрөнгийн биржид “Rio Tinto”-ийн хувьцааны ханш баасан гарагийн арилжаа эхлэх үед 0.3 хувиар буурч, 83.67 австрали доллар боллоо.
Үүнээс гадна Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Southgobi Resources” компани хувьцаа эзэмшигчдийн жил тутмын уулзалтаа зургаадугаар сарын 28-нд хийхээр товлолоо. Энэ үеэр тус компанийн 2017 оны санхүүгийн тайлан, ТУЗ-ийн мэдэгдэл зэргийг хэлэлцэх юм байна. Пүрэв гарагийн арилжаагаар “Southgobi Resources”-ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид 0.14 канад доллар болоод байна..
Т.Элиса