БНАСАУ цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа хаалаа. Тус улсын зүүн хойд нутаг дахь зэлүүд уулархаг бүсийн газар доорх гурван хонгил, ойролцоох хэд хэдэн барилга байгууламжуудыг дэлбэлж устгаад байна.
"Цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа ийнхүү устгаж байгаа нь цөмийн зэвсэггүй, энх тайван дэлхийг бүтээх зорилготой" гэж БНАСАУ-ын Төрийн мэдээллийн агентлаг мэдээллээ. Энэ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, хоёр Солонгосын уулзалтын үр дүнг дэмжсэн анхны чухал алхам гэдгийг БНСУ-ын Гадаад хэргийн яам онцоллоо. Мэдээллийн “AP" агентлагийн сурвалжлагч Раф Вобер “Умард Солонгосын цөмийн зэвсгийн туршилтын талбайд томоохон дэлбэрэлтүүд боллоо. БНАСАУ Пунгери дэх хонгил, барилга байгууламжуудыг устгах явцыг харуулж, гэрч болгохоор гадаадын хэвлэлийнхний төлөөллийг авчирсан. Энд уулархаг бүсийн өмнөд хэсэг дэх газар доорх хонгилын гарцыг устгаж байна. Энэ уулархаг бүс туршилтын талбайнх нь гол хэсэг байж ирсэн юм” гэж мэдээллээ.
Пунгери дэх цөмийн туршилтын талбайг устгах явцыг БНСУ, АНУ, ОХУ, БНХАУ, Их Британийн сэтгүүлчид есөн цагийн турш ажиглаж, сурвалжилжээ. Хэдий тийм боловч олон улсын цөмийн мэргэжилтнүүдээс нэг ч хүн оролцоогүйг ажиглагчид онцолж байгаа юм.
Эхний хонгилыг пүрэв гарагт орон нутгийн цагаар 11:00 цагт дэлбэлсэн байна. Энэхүү хонгилд 2009 оноос хойш таван удаагийн цөмийн туршилт хийжээ. Харин 14:00 цагийн үед дараагийн хонгилыг, 16:00 цагийн үед гурав дахь хонгилыг устгасан байна. Үүнээс гадна цөмийн туршилтын талбай дахь харуулын болон ажиглалтын постууд зэрэг туршилтын үеийн ажлын талбаруудыг нураажээ.
Н.Номин-Эрдэнэ