Улсын Филармони бүх нийтийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөрийн хүрээнд дээрх тоглолтыг зохион байгуулж байна.
Петя хүү зоригтой. Тэр аливаа зүйлийг ажиглан, учрыг нь танин мэдэх дуртай. Бас хүүхдүүдийг хөгжимд дурлуулж чаддаг их хүчтэй. Оросын алдарт хөгжмийн зохиолч С.С.Прокофьев “Петя, чоно хоёр” үлгэрт симфонийн цомнол, хөгжим бичиж, өнгөрсөн зуунд дэлхийн олон жаалыг сонгодог урлагт дурлуулсан юм билээ.
Бараг 83 жилийн өмнө туурвисан симфони үлгэр дөрвөн ч удаа хүүхэлдэйн кино болон дэлгэцнээ амилж, 2007 онд Оскарын “Богино хэмжээний хүүхэлдэйн кино” төрөлд шилдгийн шилдэг бүтээлээр шалгарчээ.
Петятай хамт аялж, тэр хэрхэн авхаалж самбаа гаргаж, ховдог чоныг барьж, амьтны хүрээлэнд аваачсаныг хараарай. Петя нугас найзаа чононд идүүлсэн ч бууж өгөлгүй, бяцхан шувуутай нийлж чоныг барина. Харин анчид чоныг авлах л ёстой гэж бодож байсан бол энэ ойлголтыг Петя өөрчилж, махчин чоныг амьтны хүрээлэнд аваачиж чаддаг. Энэүлгэрийн дүр бүр ямар нэг хөгжмийн зэмсгээр илэрхийлэгддэг хөгжимт үлгэрийг Эх үрсийн баяраар Улсын Филармонийн Симфони найрал хөгжим бяцхан хүүхдүүдэд ярьж өгнө.
Тасалбарыг: https://www.ticket.mn/event/266/ болон 1900-1800 утсааар захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой юм байна.