Хятадын Гуанжоу хотын эмнэлэгт Жулиана Бранди Логбо гэх эмэгтэй шөнийн 3 цагт яаралтай кесарево хагалгаанд орж, 2 ихэр хүүхэд төрүүлсний дараа сувилагч эхэд нь тэврүүлэлгүй шууд авч явжээ.
Тэрээр дараагийн өдөр ихэр охидуудаа харахыг хүсэхэд эхлээд эмчилгээний төлбөр болох 630 доллар төлөхийг эмнэлгээс шаардсан байна. Түүний найз Саломе Свийтгаеэ мөнгө олоход нь тусалж байсан хэдий ч 3 хоногийн дараа үнийн дүн нь 800 доллар болсон аж.
28 настай Гуангзоуд амьдардаг Либерийн иргэн Логбо “Би ихэр хүүхдүүдээ төрүүлсэн, гэхдээ тэднийгээ харж, тэвэрч, хооллож чадахгүй байна, ямар улсад амьдраад байна даа” хэмээсэн байна.
Логбо мөнгө байхгүй хэмээн тайлбарлахад төлбөрийг 707 доллар болгон хямдруулжээ. Тэрээр сайн дурын хүрээнд найзынхаа тусламжтайгаар цуглуулсан 350 долларыг төлсөний дараа 05 сарын 13-ны өдөр ихрүүдийн хамт эмнэлгээс гарч чадсан аж.
Ихэнх хөгжилтэй орнуудад төлбөрийн чадамжтай эсэхээс үл хамааран яаралтай тусламж шаардлагатай болсон үед үйлчилгээ үзүүлдэг билээ. Харин Логбогийн жишээ эмчилгээ хийлгэхийн төлөө мөнгө төлөх шаардлагатай тулгардаг Хятадын эрүүл мэндийн системийн доголдлыг илхэн харуулж байна.
Хятад улс эрүүл мэндийн салбартаа 130 тэрбумыг зарцуулсан хэдий ч үхэл амьдралын зааг дээр байгаа хүмүүс хангалттай мөнгөгүйн улмаас эрүүл мэндийн үйлчилгээг авч чаддаггүй байна.
Эмнэлгийн албан хаагч Танг бид хүүхдээ харахаас өмнө мөнгөө төл гэдэг шаардлага тавиагүй, харин манай ажилчид хатагтай Логбог мөнгөө төлөөрэй хэмээн ганц удаа сануулсан төдий. Түүнчлэн Логбогийн ихэр хүүхдүүд дутуу төрсөн тул хүүхдийн тасгаас гаргах боломжгүй байсан хэмээн тайлбар өгчээ. Харин Логбо ихрүүд 37 долоон хоногтой эрүүл төрсөн гэсэн юм.
Бээжин дэх Австралийн зөвлөх Рэбэка Тайлор энэ хэргийг хүний эрхийн томоохон зөрчил гэж тодорхойлжээ. Мөнгө төлөхгүй бол төрүүлсэн хүүхдээ харж чадахгүй байна гэдэг байж боломгүй, гутамшигтай үйл явдал хэдий ч хятадад байдаг л нэг энгийн үзэгдэл тул огтхон ч гайхахгүй байна. Нийтийн эмнэлэгрүү явж байгаа хүн бүхэн бэлэн мөнгөний машинаас мөнгө авах шаардлагатай. Мөнгө төлөхгүйгээр ямар ч үйлчилгээ авч чадахгүй шүү дээ гэжээ.
Эх сурвалж: NYTimes