Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын "Best аrt" галерейд “Үл тасрах аялгуу” нэртэй домогт рок поп хамтлаг, дуучид, уран бүтээлчдийн хөрөг зургийн үзэсгэлэн өчигдөр нээгдлээ.
"Харанга", "Хурд" хамтлаг, хөгжмийн зохиолчид болон Монголын бусад дуучид, уран бүтээлчид, гадаадын "Бийтлз", "Pink Floyd", "Queen" хамтлаг, Элвис Пресли, Майкл Жексон зэрэг алдартнуудын хөрөг, зураасан зургууд, шог зургууд, номын чимэг зураг, зурагт хуудаснууд, авдрууд, маркны эх хувь зэргийг үзэх боломжтой.
Үзэсгэлэнд зураач
- Д.Батбилэг,
- Д.Уртнасан,
- Ц.Болдбаатар,
- С.Мөнхбаатар
- Н.Оргил,
- Д.Сайхансувд,
- Болортуяа,
- Л.Баярцэцэг,
- С.Шүрэнцэцэг,
- Р.Энхцэцэг,
- Д.Одгариг,
- П.Бат-Орших,
- Д.Найманчулуун,
- Э.Бумбаяр,
- Н.Алтанхундага,
- С.Цацралт,
- Х.Баяр
- "Аавын авдар"
- Brainstorm зэрэг хэд хэдэн уран бүтээлчийн олон жилийн нөр их хөдөлмөрийг багтаажээ.
Нээлтийн өдөр хамтлаг дуучид, хөгжимчид, пянз цуглуулагчид, рок поп хөгжим, уран зураг сонирхдог олон хүн цуглалаа.
Үзэсгэлэнг санаачлагч шог зураач С.Цогтбаяр: РОК ПОП ХӨГЖИМ, ДҮРСЛЭХ УРЛАГ ГЭСЭН ХОЁР ТОМ УРЛАГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД НЭГДЛЭЭ
“Бид рок поп хөгжмийн сэдвээр зурсан зургуудыг энд цуглууллаа. Үзэсгэлэнд зориулж захиалж зуруулсан бүтээлүүд ч бий. Рок поп хөгжим, дүрслэх урлаг гэсэн хоёр том урлагийн уран бүтээлчид нэгдлээ. Бид нэгдэж чадвал үнэхээр гоё юм хийж болно гэдгийг энэ үзэсгэлэнгээр харуулж байна.
Зураачид хөгжим сонсонгоо зургаа зурдаг. Уран зураг бол харах хөгжим. Бидний сэтгэлийн орон зайд үлдсэн хоосон зай байгаа бол тэрийг уран зураг, аялгуу хөгжим, бие биеэ хайрлах хайраар дүүргэе!” гэлээ.
Үзэсгэлэнд зориулж зураач Д.Батбилэг 20 жил зүрх сэтгэлдээ мөрөөдөж, хоёр жил гаруй хугацаанд зурсан “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн хөргийг олон нийтэд анх удаа танилцуулсан юм.
Зураач Д.Батбилэг: ҮСИЙГ НЬ ТӨРИЙН ХАР СҮЛДЭЭР ДҮРСЭЛСЭН. ӨӨР ХҮНД ХҮНДДЭХ БАЙХ
“Би Монгол рокийг зурах зорилготой байсан. Х.Лхагвасүрэн бол Монгол төдийгүй Төв азид нэртэй дуучин. Би гол баатраа дуулж байгаагаар дүрсэлсэн. Дээрээ од эрхэстэй учраас "Cosmos rock" гэж зургаа нэрлэлээ. Өөрийнх нь үсийг Төрийн хар сүлдээр дүрсэлсэн. Өөр хүнд хүнддэх байх. Зургаа байгалийн нарны гэрэлд зурлаа. Шөнө орой хийгээгүй. Монгол рок чадлынхаа хэрээр гаргасан. К-попыг солонгосчууд нүдсээр байгаад гаргаж ирсэн. Тэрэн шиг M-рокийг бид гаргаж ирэх ёстой” гэлээ.
Дуучин Х.Лхагвасүрэн: БИД БҮГД УРАН БҮТЭЭЛ ХИЙДЭГ БОЛОХООР ЭНЭ ЗУРААЧДЫН ХӨДӨЛМӨРИЙГ МАШ САЙН ОЙЛГОЖ БАЙНА
Үнэхээр гоё зураг байна. Аваад л явчихмаар байна. "Харанга" хамтлаг 30 жил болчихсон юм чинь ямар ч байсан 40 жилийн ойгоо тэмдэглэчих эрч хүч авлаа. 30 жилийн өмнө бид үс гэзэг нь сэгсийсэн гээд нэр хүнд муутай байлаа. Гэтэл дэлхийн алдартнуудтай хамт бидний зургийг багтаасан үзэсгэлэн гаргаж байгааг харах сайхан байна. Бид бүгд уран бүтээл хийдэг болохоор энэ зураачдын хөдөлмөрийг маш сайн ойлгож байна" гэлээ.
Нахтан зургийн мастер зураач Д.Уртнасан 40 жил сонссон “Pink Floyd” хамтлагийнхаа зургийг анх удаа олонд танилцуулж, хүүдээ төрсөн өдрөөр нь бэлэглэсэн юм. Энэхүү бүтээлээ тэрбээр 4-5 сарын хугацаанд Шавь н.Төгөлдөрийн хамт тонгоруулдаг шил ашиглан зуржээ.
Зураач Д.Уртнасан: ХӨЛ БӨМБӨГ, "PINK FLOYD" ХАМТЛАГ ХОЁРТ Л МИНИЙ НУЛИМС ГАРДАГ
"Би 1973 оноос "Pink Floyd" хамтлагийг сонсож эхэлсэн. "Pink Floyd" Амьдралын үнэнийг гаргаж чадсанаараа гайхамшиг. Энэ хамтлагийн Сид Барретыг би хамгийн их шүтдэг байлаа. Нойр хоолгүй явж энэ хамтлагийг босгосон. Түүний аялгуу нууд сэтгэлд хоногшсон. Энэ хамтлагийн тухай Жон Леннон нэгэнтээ "Хэрэв “Бийтлз” байгаагүй бол "Pink Floyd" байхгүй." гэж хэлж байсан. Урлаг гэдэг үе дамжиж явдаг зүйл юм.
Эр хүн уйлна гэж байдаггүй дээ. Хөл бөмбөг, "Pink Floyd" хоёрт л миний нулимс гардаг. Хүний сэтгэл рүү гүн ордог юм. Тийм учраас асар олон жил бодож яваад, зохиомжийг нь хайж явсаар шавь н.Төгөлдөрийнхөө хамт зурсан. Энэ үзэсгэлэнг нээсэн багын найз С.Цогтбаяртаа гүн талархал илэрхийлье." гэлээ.
Зураач Ц.Болдбаатар: НАДАД СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛСЭН ХҮНИЙГ ЗУРВАЛ АМТТАЙ
"Би эдгээр зургуудыг хувийн үзэсгэлэнд зориулж нэлээн дээр үед зурсан. Зарим нь бүр 10-аад жилийн өмнөх зургууд байна. Би багаасаа хөгжим сонсож өссөн. Рок хөгжим сонсонгоо зургаа зурдаг. Би өөрөө л хүссэн хүнээ зурдаг. Ер нь зураач нарт гоё сайхан хөөрхөн нь чухал биш. Зөвхөн надад сэтгэгдэл төрүүлсэн хүнийг зурвал амттай. Тэгэхгүй автобусанд сууж байгаа нэг хүнийг зурна гэвэл бүтэхгүй. Тэр зураг биш болно.
Хөрөг их нарийн, худлаа зурж болдоггүй. Өнгө будаг, зохиомж, гэрэл сүүдэр бүх юмыг оруулахын тулд "гашилдаг". Тэгж "гашилж" зурсан зургууд л бүтээл болно. Зарим үедээ галзуурлын байдалтай байдаг. Хурдан хурдан сараачаад нэг тэмдэглэж аваад л зурдаг. Чимчигнээд сууж урдаггүй юм л даа. Нэг хаяад л дахиж нэг дайраад л..." гэлээ.
Харанга хамтлагийн ахлагч Ц.Энхманлай: МОНГОЛЫНХОО УРЛАГИЙГ ЯАЖ ҮНЭЛЖ БАЙНА ВЭ ГЭДЭГ ХАРАГДАЖ БАЙНА
"Энэ 20 жилийн ойн тоглолтын зураг болов уу гэж бодож байна. Харандаагаар зурсан хэрнээ тэгж хэлэхээргүй фото зураг шиг болсон байна. Зураачид, уран бүтээлчид Монголынхоо рок поп урлагийг дэлхийн алдартнуудын хамт үзэсгэлэнд хамт гаргаж байгаа нь Монголынхоо урлагийг яаж үнэлж байна вэ гэдэг харагдаж байна. Монголын урлагийг тэр хэмжээгээр үнэлсэн үнэлэмж болов уу гэж бодож байна. Сэтгэгдэл маш өндөр байна." гэлээ.