Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 15 хоног үлдлээ. ОХУ-д болох тус тэмцээнийг дэргэдээс нь зорьж үзэх гэж байгаа мөн энэ зун хойд хөрш рүү аялахаар төлөвлөж буй хүмүүст зориулан явахаасаа өмнө юунд анхаарах талаар мэдээлэл хүргэж байна.
БИЧИГ БАРИМТАА НЯГТАЛ
Монгол улсын иргэд ОХУ руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрх 2014 онд нээгдсэн. Харин та нэг сараас дээш хугацаатай аялахаар төлөвлөж буй бол виз авах шаардлагатай. Гадаад паспортныхоо хугацааг дуусч буй эсэхийг мөн шалгаарай.
ОРОС ХЭЛНИЙ ХАРИЛЦАН ЯРИАНЫ НОМ АВЧ ЯВАХ
Оросуудын хувьд англи хэлээр дийлэнхдээ сайн ярьдаггүй. Иймд өөртөө халаасны жижиг ном эсвэл орос хэлтэй хүнтэй гадуур явах нь зүйтэй.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАЛААР САЙН СУДЛАХ
Том хотуудад нэг газраас нөгөөд очиход нийтийн тээвэр ашиглах зайлшгүй шаардлага гарна. Иймд хаанаас тасалбараа авч түүнийгээ яаж уншуулах зэргийг өмнө мэдсэн байвал зүгээр. Учир нь тээврийн тухай мэдээлэл англи хэлнээ байхгүйгээс гадна буудлын ажилчид таны асуултад хариулт өгч, ойлголцож чадахгүй байх.
СОЁЛЫН ЯЛГААГ СУДЛАХ
Ямар ч улсад зорчихдоо усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Орост гудамжинд зүгээр инээгээд явах үед хүмүүс маш их гайхна. Ялангуяа ортодокс сүмд айлчлахаар бол эмэгтэйчүүд толгойгоо ороож, урт юбка эсвэл өмд өмсөх хэрэгтэй. Түүнчлэн сүмд байхдаа гараа халаасандаа хийж хэрхэвч болохгүй.
МӨНГӨӨ СОЛИУЛСАН БАЙХ
Карт төдийлөн өргөн хэрэглэгддэггүй, бэлэн мөнгөөр ихэвчлэн гүйлгээ хийдэг тул аль болох бэлэн мөнгөө эртхэн солиулаад очих нь зүйтэй.
ХИЙХ ЗҮЙЛЭЭ ТӨЛӨВЛӨХ
Москва болон Санкт Петербург хотуудад үзэж харах зүйл маш их байдаг тул та цагаа зөв зохицуулж яг хаашаа явах, хичнээн хугацаа зарцуулахаа эрт төлөвлөх нь зүйтэй.
ҮНЭНЧЭЭР ДУГААРЛАНА ГЭЖ БАЙХГҮЙ
Оросууд очерлож, дугаарлахдаа тун муу хүмүүс гэнэ. Нэг нь урдуур нь дайрснаас нөгөө нь уурлан бухимдаж хэрүүл болох нь энгийн үзэгдэл.
ӨРТӨГ ӨНДӨР
Үзвэр үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнүүд өндөр үнэтэй байдаг. Жуулчдад түүнээс ч өндөр үнэ хэлж болно. Иймд аль болох хотын төвөөс авахгүй эсвэл том музей үйлчилгээ рүү зорихгүй байх нь хэмнэлттэй.
СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙХ
Хэдий айхтар гэмт хэрэг, аюултай орон биш ч гэсэн, халаасны хулгай байдаг. Болгоомж хэзээд илүүдэхгүй тул болгоомжтой, сэрэмжтэй байх хэрэгтэй.
БИЧИГ БАРИМТАА ЭСВЭЛ ХУУЛБАРЫГ НЬ АВЧ ЯВАХ
Ямар нэгэн тохиолдлоор өөрийн биеэ байцаалтаа үзүүлэх хэрэг гарах учир байнга авч явах хэрэгтэй. Эх хувиар нь, хуулбарыг нь эсвэл цахим байрлуулсан ч болно.
АРХИ БОЛ ХЭРЭГЛЭЭ
Архи бол хоолтой цуг өгдөг учир шимж биш шуудхан уух нь зүйтэй. Энэ нь ердийн л хэрэглээ тул цэрвэж эмээгээд байх хэрэггүй аж.
УГААЛТУУРААС УС УУЖ БОЛОХГҮЙ
Тус улсын иргэд угаалтуураас шууд ус уудаггүй. Учир нь ус нь их бохирдолтой байдаг тул буцалгаж эсвэл цэвэршүүлсэн усыг уух нь л зүйтэй.
Х.Ичинхорлоо