Уурлаж хашхичсан томчуудаас айж бүлтгэнэсэн хүү ширээн доогуур утсаа тэврэн мэгшинэ. Тэр 108 дугаар луу залгасан байлаа. Байна уу гэж дуугармаар байсан ч тэр чадахгүй. Учир нь түүний хаа байгаа газрыг мэдсэн ууртай нэгэн чирч гулдчин гаргаад, бяцхан биеийг нь аймшигтай өвтгөж мэднэ. Хөөрхий хүүгийн нулимс чимээгүй бөмбөрнө...
Хүүхдийн тусламжийн 108 дуудлагын төв ажиллаж эхэлснээс хойш дөрвөн жилийн хугацаанд нийт 600 мянган дуудлага хүлээн авч үйлчилсэн байна.
Хүү хэдий үг хэлж чадахгүй ч энэ чимээгүй дуудлагыг 108 утасныхан мэднэ. Учир нь тэд жилд 20 шахам мянган “чимээгүй дуудлага” хүлээн авдаг билээ. “Чимээгүй дуудлага”-ын цаана хүчирхийлэлд өртөж байж болзошгүй хүүхэд байгаа. Тиймээс чимээгүй дуудлага өгсөн хүүхдүүдэд туслахаар мэргэжлийн баг хамт олон шуурхай очиж хүүхэд хамгааллын тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Хүүхдийн тусламжийн 108 дуудлагын төв ажиллаж эхэлснээс хойш дөрвөн жилийн хугацаанд нийт 600 мянган дуудлага хүлээн авч үйлчилсэн байна. Энэ нь өдөрт дунджаар 420 дуудлага хүүхдүүдээс хүлээн авсан гэсэн үг. Үүнээс 10’730 нь халуун дуудлага буюу хүүхдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй үеийн дуудлагыг хүлээн авч холбон зуучлах үйлчилгээ үзүүлжээ.
-Миний дүүд ямар нэгэн аюултай зүйл тулгарвал хамгийн түрүүнд ямар утсанд залгахаа мэдэх үү?
-Мэднэ...
-Хэний утсанд залгах вэ?
-108...
Энэ бол хүчирхийлэлд өртөж дуудлага өгч байсан охины яриа. Тэрээр энэ дугаарыг маш сайн цээжилж авчээ.
Магадгүй энийг уншиж байгаа хүүхэдтэйгээ хамт хүчирхийлэлд өртдөг ээж, аав Та ч энэ утасны дугаарыг цээжлээд авах хэрэгтэй. Ялангуяа хүүхдэдээ байнга хэлж, утасных нь сангийн эхний таван дугаарт оруулж өгвөл хүүхэд чинь хүчирхийлэлд өртөж болзошгүй үедээ торохгүйгээр энэ дугаар луу залган аврагдах юм.
ДУУДЛАГА БҮРИЙГ АЛДАЛГҮЙ АВЧ ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГДӨГ
Хүүхдийн тусламжийн 108 утасны Ээлжийн Ахлах Нийгмийн ажилтан Б.Батчимэг:
-Хүүхдүүд ямар тохиолдолд голчлон энэ дугаарт ханддаг вэ?
-Манайд зөвхөн хүүхдүүд төдийгүй, тэдний аав ээж эмээ өвөө, сургууль цэцэрлэгийн нийгмийн ажилчид ханддаг. Зөвхөн бие махбодын хүчирхийлэлд өртсөн үедээ бус бүхий л асуудлаар бидэнд ханддаг. Нас насны онцлогоосоо шалтгаалаад ангийнхныхаа дунд хэрхэн өөртөө итгэл байх вэ, олны дунд биеэ яаж авч явах хэрэгтэй вэ гээд өөрт тулгамдаж байгаа олон асуудлаар 108 утсанд ханддаг. Дуудлага бүрийг алдалгүй авч манай мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл өгдөг юм.
Дуудлага бүрийг алдалгүй авч манай мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл өгдөг юм.
-Энэ утсанд залгасан /хүчирхийлэлд өртсөн/ хүүхдүүдэд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Хэрвээ хүүхэд хүчирхийлэлд өртсөн үеийн дуудлага хүлээн авбал бид тухайн кейсийн эрсдэлийг үнэлээд дүүрэг, аймаг орон нутгийн захиргаа, холбогдох газрууд руу шилжүүлж холбон зуучилж үйлчилдэг. Ингэж өгсөн мэдээллийн дагуу цагдаа, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч гээд салбар тус бүрийн мэргэжлийн баг очиж тухайн асуудлыг шийдвэрлэнэ. Харин тухайн дуудлага эрсдлийн үнэлгээ өндөр дуудлага бол манайх цагдаагийн байгууллагатай хамтран шуурхай дуудлагаар очиж өөрчдийн хамгаалах байрандаа авчирдаг.
МЕССЭЖ ХҮЛЭЭН АВДАГ, ОНЛАЙНААР ХОЛБОГДДОГ БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА
Мобиком Корпорацийн Бодлого Зохицуулалтын Албаны захирал С.Дорждэрэм:
-Танай байгууллага тусламжийн утас 108-ыг санаачилсан. Яагаад санаачлах болов, ямар шаардлагуудыг анх тавьж байсан бэ?
Бид программ хангамжийг илүү сайжруулахыг зорьж байна. Мессеж хүлээн авдаг, онлайнаар холбогддог байхыг зорьж байна.
-2014 оны эхээр Мобиком компанийн нийгмийн хариуцлагын чиглэл хариуцсан шинэ бизнесийн нэгж буюу алба байгуулагдсан. Ингээд бид хүүхдэд чиглэсэн хоёр төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Хүүхдийн тусламжийн утас 108”, нөгөө нь “Сумдын сургуулиудын эрүүл ахуй, ариун цэвэр”. Тухайн үед Монгол улсын хууль эрх зүйд хүүхдийн тусламжийг утас гэж байгаагүй, хүүхдүүд эрх нь зөрчигдвөл хаана хандахаа мэддэггүй байсан. Дэлхий дахинд хүүхдийн тусламжийн утсанд “улс орныг бүхэлд нь хамрах ёстой, хүүхэд цээжлэхэд амархан байх, бүх төрлийн үүрэн телефоноос залгахад үнэгүй байх, 24 цаг тасралтгүй ажиллаж байх” гэсэн үндсэн дөрвөн шаардлага тавьдгийг бид биелүүлж ажилласан. Анх төслийн багийнхан жилд 50 мянган дуудлага хүлээн авч үйлчилнэ гэсэн зорилго тавьж байсан бол өнгөрсөн 4 жилд 600 мянгыг авсан байна. Хүүхдийн эрхийн болон хамгааллын нийт зөрчлийн 80 орчим хувь 108 төвөөрөө дамжин илэрдэг болсон болон олон тооны халуун дуудлагын тоо статистик нь нь манай 108 дугаар хүүхдийн бодит хэрэгцээ болсныг харуулж байна. Нэг ч гэсэн хүүхдийн алтан амь Монгол улсад маш их үнэ цэнэтэй. Манай нийт дуудлагын 40 хувь нь зорилтот дуудлага буюу хүүхдийн хамгааалт, зөрчлийн холбогдолтой дуудлага эзэлдэг. Харин үлдсэн 60% нь хүүхэд багачууд, тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтнуудын зөвлөгөө мэдээлэл хүссэн дуудлага эзэлдэг юм.
-Цаашдаа ямар шинэчлэл хийгдэх вэ?
-Манай төсөл бол төрийн болон төрийн бус байгууллага хувийн хэвшил гэсэн гурван талын оролцоотой. “Дэлхийн зөн” олон улсын байгууллага сурталчилгааны үүрэг, Мобиком нь техникийн найдвартай талыг, ГБХЗХГ нь 108 дугаарын өдөр тутмын үйл ажиллагаа, хүний нөөц гэх мэтийг ханган ажилладаг. Мөн сургалт арга зүйгээр хангадаг олон байгууллага бий. Бид программ хангамжийг илүү сайжруулахыг зорьж байна. Мессеж хүлээн авдаг, онлайнаар холбогддог байхыг зорьж байна.
ТА ЯГ ОДОО ХҮҮХДЭЭСЭЭ АСУУГААРАЙ...
“Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье”, “Хүүхдийн эрхийг хангая” гэж ярьж бичин лоозогнодог. Тэр ч бүү хэл хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага 600 гаруй бүртгэгдсэн байдаг. Гэвч бидний хэн нь хүүхдийн эрхийг хамгаалахад бодитой үйл ажиллагаа явуулдаг вэ гэвэл арай өөр тоо гарах биз.
Гэтэл Мобиком корпорациас өдөрт 420 дуудлага авч буй хүүхдийн утас 108-ыг санаачлан хэрэгжүүлж, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд бодитой туслалцаа авах боломжийг бий болгосон нь сайшаалтай. Өнөөдрийг хүртэл өдөрт авч буй 420 дуудлага цаашид ч өсөх магадлалтайг та дараах графикаас харж болно.
ТА ЯГ ОДОО ХҮҮХДЭЭСЭЭ АСУУГААРАЙ.
-Миний хүү /охин/ хүчирхийлэлд өртвөл ямар дугаар луу залгахаа мэдэх үү?