90 жилийн түүхтэй “Өргөө” амаржих газар өчигдөр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ. Мөн НИТХ-ын даргын тушаалаар нийслэлийн дээд шагнал болох “Хангарди” одонгоор шагнуулав.
Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга, АУ-ы доктор Г.Баясгалан “Өнөөдөр манай байгууллага эх үрсийн баяраа “Айл бүрт аз жаргал бэлэглсэн 90 жил” нэрийн дор тэмдэглэж байна. Энэ баяр дээр минь баяр нэмж манай байгууллагын 480 гаруй ажилчдын хөдөлмөрийг өндрөөр үнэлж Өргөө амаржих газрыг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.
Мөн нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор давхар шагнууллаа. Өргөө амаржих газарт нийслэлийн хүн амын гурван хүн тутмын нэг, улсын хүн амын долоон хүн тутмын нэг нь төрдөг. 90 жилийн хугацаанд 375 мянга гаруй эх амаржсан байдаг. Энэ их хөдөлмөрийг өндрөөр үнэлсэнд нийт ажилчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээв.
“Айл бүрт аз жаргал бэлэглэсэн 90 жил” баярын үйл ажиллагаанд үе үеийн ахмад эмч, ажилчид, МУ-ын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Сүмогийн их аварга М.Даваажаргал нар оролцож, хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад гарын бэлгээ гардуулан өгөв.