Голд машинаа угаавал сая төгрөгөөр торгоно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-07-16 10:05 GMT+8

Голд машинаа угаахыг хуулиар хориглосон ч олны нүднээс далд голд машинаа угааж, байгаль орчныг бохирдуулах сөрөг үзэгдэл байсаар байна. 
 
Ус бохирдуулсантай холбоотой хууль зөрчсөн үйлдлийг 2017 онд баталсан Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан Усны тухай хууль зөрчих тухай зүйл заалтаар хариуцлага тооцно. Хуульд зааснаар: 

  • 1.5.усны эх үүсвэрийн онцгой, эсхүл энгийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн;
  • Усны эх, ундаргын онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

    Нэг нэгжийг 1000 төгрөгөөр тооцно.
GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 260 санал өгсөн байна.

Дээшээ