Үе үеийн ДАШТ-ий тухай хачирхалтай баримтууд

GoGo.mn

2018-06-04 15:40 GMT+8

Хөлбөмбөгийн ДАШТ бол дөрвөн жилд нэг удаа тохиодог, дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын наадам юм. Энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт зургадугаар сарын 14-ний өдөр буюу пүрэв гарагт болно.

Ингээд өмнөх ДАШТ-үүд болон нээлтийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

  • Анхны ДАШТ 1930 онд болсон байна.
  • 1966 онд ДАШТ-ий цомыг хулгайлан, хулгайчийг долоо хоногийн турш хайжээ.

  • 1994 оны ДАШТ-д оролцогч улсууд өөрсдийн тугийг өргөхөөс гадна соёлын онцгой үзүүлбэр бэлтгэжээ. Нээлтийн арга хэмжээнд Опра Уинфри оролцсон байна.
  • ДАШТ-ий түүхэнд Мексик хамгийн их хожигдолтой аж /25 удаагийн/.
  • Түүхэнд анх удаа буюу 2002 онд ДАШТ Өмнөд Солонгос, Япон хоёр улсад зэрэг болжээ.

  • 2010 онд ДАШТ Өмнөд Африкт болоход цэнгэлдэхэд 750 мянган шар айраг борлуулсан байна.
  • 2014 оны ДАШТ-д 15 тэрбум ам доллар зарцуулжээ.
  • ДАШТ 2014 тэмцээнийг нийт 3.2 тэрбум хүн, нэг тоглолтыг дор хаяж 53 мянган хүн үзжээ.

  • 2018 оны ДАШТ-ий нээлт хоёр цагийн турш үргэлжилнэ. Залгуулаад 16.00 цагаас /Москвагийн цагаар/ ОХУ болон Саудын Арабын хоорондох тоглолтоор ДАШТ эхэлнэ.
  • Тэмцээний албан ёсны дуу  “Live it up” нэртэй бөгөөд дуучин Уилл Смит, Ники Жем нар нээлтэд энэ дууг эгшиглүүлнэ.
  • Нийт 500 гаруй бүжигчин, гимнастикч гэх мэт уран бүтээлчид нээлтийн үйл ажиллагаанд оролцоно.

  • Нээлтэд оролцох уран бүтээлчдийн нэрсийг албан ёсоор эцэслээгүй ч Испанийн дуурийн дуучин Плакидо Доминго, мөн Өмнөд Америкийн дуурийн дуучин Хуан Диего Флорес нар дуулна.
  • Аваргад өгөх шагналын мөнгө 35 сая ам доллар байдаг.
  • ДАШТ-ий үеэр бэлгийн харилцаанд орох хориотой. Тамирчдын эрч хүчийг шавхаж, анхаарлыг сарниулдаг гэсэн шалтгаанаар Герман, Испани, Мексик, Чили зэрэг улсын дасгалжуулагчид тамирчдадаа бэлгийн харилцаанд орохыг хориглодог.
  • ДАШТ-ийг зохион байгуулсан улсын эмэгтэйчүүдийн төрөлт тэмцээний дараа нэмэгддэг байна.

Х.Ичинхорлоо

https://www.roadtrips.com/blog/world-cup-facts/

https://www.totalsportek.com

https://www.theguardian.com

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 2899 санал өгсөн байна.

Дээшээ