Хөлбөмбөг нөхөрлөлийн өдөр

А.Мишээл GoGo.mn

2018-06-04 16:43 GMT+8

Цөөн хэдэн хоногийн дараа ОХУ-д “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөрт оролцон, 21 дэх удаагийн ДАШТ-ий нээлтэд жагсах Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар бяцхан хөлбөмбөгчидтэй хамт хүүхдийн баяр тэмдэглэлээ.

Залуу төлөөлөгчид маань хүүхдүүдийн амттанд бялуурч, хотын түгжрэлд өдрийг өнгөрөөдөг нэгэн хэвийн байдлыг “Хөлбөмбөг нөхөрлөлийн өдөр” арга хэмжээгээрээ эвдэхийг хичээсэн юм. Агаар салхинд, байгалийн сайханд хөлбөмбөгийн төлөө хүсэл сонирхолоо нэгтгэсэн хүүхэд багачууд цагийг зугаатай өнгөрөөж, “Хөлбөмбөг нөхөрлөлийн өдөр” арга хэмжээний гол утга санааг амилуулж чадлаа.

Зургаа дугаар сарын 08-15-ы хооронд Москва хотод болох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд 1500 гаруй хүүхэд оролцоно. Тэрхүү наадамд эх орноо төлөөлөн, Монгол улсаа сурталчлах эрхэм үүрэг хүлээсэн Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар өдийг хүртэл олон зүйлтэй танилцахын зэрэгцээ, “Хөлбөмбөг нөхөрлөлийн өдөр”-өөр дамжуулан хөлбөмбөгчин найзууддаа мэдээлэл түгээж, мэдлэг ур чадвараа хуваалцлаа.

Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн холбоо

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1904 санал өгсөн байна.

Дээшээ