Жил бүрийн “Apple” компанийн хөгжүүлэгчдийн дунд болдог хурал өчигдөр Калифорни муж дахь Цахиурын хөндийд эхэллээ. Энэ долоо хоногийн турш үргэлжлэх хурлын эхний өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк тэргүүтэй удирдлагууд илтгэл тавилаа.
Онцлох илтгэлүүдэд iOS 12, macOS 10.14, watchOS5 мөн tvOS 12 шинэ загварууд, бусад нэмэлтүүдийг дурджээ. Харин шинэ төхөөрөмж гаргах талаар дурдсангүй.
Siri улам ухаалаг боллоо.
2011 онд бий болсон тус ухаалаг, аудио систем хоёр нэмэлт цэстэй боллоо. Siri таны зуршилд үндэслэн өөрөө таны өмнөөс үйлдэл хийдэг болох юм. Тухайлбал бүтэн сайны өглөө бүр өөрөө Старбаксаас кофе захиалах, Мягмар гараг бүр танд сүши захиална гэх мэт. Дараагийн нэмэлт нь Сири өөр аппликейшн руу орон, танд мэдээлэл өгнө. Тухайлбал та Сирид түлхүүрээ олохгүй байна гэж хэлэхэд “Tile” хэмээх алга болсон зүйлээ олоход зориулсан аппликейшнтэй холбогдох юм.
Facetime групп чаттай болно.
Facetimе дээд тал нь 32 хүнтэй хамт чатлах боломжтой болно. Түүнчлэн видео дуудлага хийх хугацаандаа филтер, эможи, аниможи, меможи зэргийг ашиглах боломжтой.
Утсандаа бага цаг зарцуулах тохиргоо
Онлайнд бага цаг зарцуулах, та хэдэн цагийг ямар аппликейшнд зарцуулав гэдгээ мэдэж болох нэмэлтүүдийг танилцууллаа. Тухайлбал “Instant Tuning” хэмээх нэмэлт нь тодорхой аппликейшнүүдээ хэсэг хэсгээр нь ангилж, байн байн ирэх сануулгыг (notification) хүссэн хугацаагаар хааж болно.
Ухаалаг зураг
Таны аялахдаа авхуулсан хэсэг зургууд өөрсдөө албум үүсгэх ба зурганд байгаа хүмүүсийг мөн автоматаар танин, тэдэнд илгээх аж.
Нууцлал
Сафари болон Apple-ийн өөрийнх нь вэб Фейсбүүкийн “comment, share, like” зэргийг хаах аж. iOS дэх аппликейшнүүд камер, цахим шуудан, микрофонд нэвтрэхийн тулд зөвшөөрөл авах хэрэгтэй болох ажээ.
Меможи
Өмнөх нэмэлт болох Аниможитой төстэй уг нэмэлт нь өөрийнхөө дүрсийг бий болгох боломжтой. Олон сонголт, тохиргоотой байх тус нэмэлтээр та өөрийнхөө тухайн үеийн араншин, сэтгэл санааны байдлыг тохируулах боломжтой юм.
Эх сурвалж: www.wired.com
Х.Ичинхорлоо.