Улс орныг инженерүүд авч явдаг гэдэг. Тэр ч утгаараа инженерийн боловсролд анхаарал хандуулсан улс орнууд дэлхийд хурдацтай хөгжиж байна.
Инженерийн боловсролыг хүүхдүүдэд 15 наснаас нь олгож, таван жилийн дараа онолын мэдлэгтэй, мэргэжлийн ур чадвартай инженер болгон бэлтгэдэг Техник Технологийн Дээд сургуулийн харьяа "Монгол Коосэн" Технологийн Коллежтой танилцаж, тус сургуульд ажилладаг япон багш нартай хүүхдүүд чухам ямар мэдлэг чадвар эзэмшдэг талаар ярилцлаа.
Японы Коосэн сургалтын тогтолцоог Монголдоо нутагшуулсан энэ сургуульд барилга, механик, цахилгаан, био инженер гэсэн дөрвөн чиглэлээр инженер бэлтгэж байна.
Профессор Наканиши Юүжи:
КООСЭН СУРГУУЛЬ АНХ БАЙГУУЛАГДАХАД ЯПОН ХҮҮХДҮҮД ИХ СОНИУЧ, СУРАХ ЭРМЭЛЗЭЛТЭЙ БАЙСАН. МОНГОЛ ХҮҮХДҮҮД ЯГ ТИЙМ БАЙНА
"Монгол Коосэн" технологийн коллежийн Механикийн багш профессор Наканиши Юүжитэй ярилцлаа.
15 настай хүүхдүүд юу ч асуулгүйгээр тун их сонирхож, шууд л хийх ажилдаа орно.
-Монгол Коосэн сургуульд 15 настай хүүхдүүдийг элсүүлэн авдаг нь сонирхолтой санагдлаа. Яагаад 18 биш 15 юм бэ?
-15 настай хүүхдийн мэдрэмж 18 настнуудаас өөр. 15-тайдаа хүүхдүүд илүү мэдрэмжтэй байдаг. Инженерийг бэлтгэж сургах нь урлагийн хүн бэлдэж буйтай яг адил. Залуудаа суралцах тусам илүү сайн инженер болно. Коосэн сургуулийн бас нэг онцлог нь дадлага, туршилт их хийдэг учраас ажил дээр гарахад ажиллах арга барилаа бараг олчихсон байдаг.
Жишээ нь, зөвхөн хошуун дээрээ тогтох шувууг хүүхдүүдээр хийлгэдэг юм. Хошуун дээрээ тогтож байгаа нь хүндийн төвтэй хамаатай. Монголд математикийн хичээл дээр хүндийн төвийн тухай онолоор үзсэн байх. Гэхдээ бодитоор туршилт хийж үзээгүй л болов уу.
Бид дунд сургуулиудаар явж, сурагчдаар энэ шувууг хийлгэдэг. Ингэхэд 15 настай хүүхдүүд юу ч асуулгүйгээр тун их сонирхож, шууд л хийх ажилдаа орно. Харин их, дээд сургуулийн оюутнууд дадлага туршлагын цаг багатай, дээр нь “Би яагаад ийм зүйл хийгээд байна вэ?” гэх мэтээр гараа ажиллуулахаас өмнө янз бүрийн санаа оноо гаргаад эхэлдэг.
Харин дадлагын хичээлийн дараа онолоо үзээд өмнө нь үүнийг хийж байсан нь зөв байжээ гэсэн мэдрэмжийг оюутнууд авдаг.
-Оюутнууд ямар мэдлэг чадвар эзэмшээд төгсөх вэ?
-Японд их, дээд сургууль төгсөөд бакалаврын зэрэг авдаг бол Коосэн сургууль төгсөөд бакалаврын өмнөх буюу дэд бакалаврын зэрэг авдаг. Нэгдүгээр курсдээ ерөнхий эрдмийн хичээл түлхүү орж, мэргэжлийн хичээл бага үздэг бол тавдугаар курсдээ дан мэргэжлийн хичээлүүдийг заадаг.
Өөрсдөө хийгээд ирэхээр яагаад эвдрэх болсон шалтгааныг бодож эхэлдэг. Түүн дээрээ үндэслээд өөрсдөдөө таарсан илүү сайн тоног төхөөрөмж хийж чаддаг болсон.
Монголд Коосэн төгсөөд дипломын дээд боловсролтой болно. Одоогийн байдлаар Коосэн сургууль төгсөгч Монголд хараахан байхгүй. Эхний төгсөгч маань 2019 онд төгсөнө.
-Жишээ нь, барилга, механикийн чиглэлээр төгссөн хүүхдүүд юу чаддаг болох вэ?
-Механик инженерийн хувьд манай хүүхдүүд таван жил сураад төгсвөл тоног төхөөрөмжийн зургийг гаргаж чаддаг болно. Монголд Оросоос ирсэн тоног төхөөрөмжийн эд анги нь алга болж, эвдрээд ашиглагддаггүй байж байдаг. Тэдгээрийн зургийг гаргах чадвартай инженерүүд болно.
Дээр үед Японд гадаадаас тоног төхөөрөмж аваад эвдэрчихвэл эд ангийг нь гадаадаас захиалж, их цаг хугацаа зарцуулдаг байсан. Тиймээс өөрсдөө эд ангиа хийдэг болсон. Өөрсдөө хийгээд ирэхээр яагаад эвдрэх болсон шалтгааныг бодож эхэлдэг. Түүн дээрээ үндэслээд өөрсдөдөө таарсан илүү сайн тоног төхөөрөмж хийж чаддаг болсон.
-Анх барилга, механик, цахилгааны инженер бэлтгэдэг байсан. Гэтэл био инженерийн ангийг нэмж нээх болсон шалтгаан нь юу вэ?
-Ирээдүйд Монгол Улсад эмийн ургамлыг эмчилгээ, хүнсэнд зориулан тариалдаг шинэ үеийн өндөр технологиор боловсруулдаг үйлдвэрийг хөгжүүлэх, экспортын бүтээгдэхүүн гаргах зорилгоор тус ангийг нээсэн.
Дадлагын төхөөрөмжгүй бол Коосэн сургууль гэсэн утгаа алддаг
-Коосэн сургууль дадлага их хийлгэдэг онцлогтой. Гэтэл дадлага хийхэд багаж тоног төхөөрөмж илүү шаардлагатай болов уу. Энэ нөхцөлийг хэр хангаж чаддаг вэ?
-Японы Коосэн сургуулиудын онцлог нь лекц, семинар, онолын хичээлээс дутахгүй дадлага хийдэг. Бид оюутнуудтайгаа харилцан ярьж, багаар ажиллаж, япон арга барилаар сургахад анхаардаг. Дадлагын төхөөрөмжгүй бол Коосэн сургууль гэсэн утгаа алддаг учраас бид Монголд боломжоороо тоног төхөөрөмж оруулж ирэхийг хичээж байна. Монгол Коосэн сургуулийн бүх тоног төхөөрөмж нь ажилладаг. Харин эвдэрсэн бол тухай бүрт өөрсдөө засварладаг.
Мөн манай сургуулийг дэмжиж, хамтарч ажилладаг олон сургууль бий. Тухайлбал, Хоккайдод байдаг Томакомай Коосэн сургууль барилгын чиглэлээр их дэмжлэг үзүүлдэг. Энэ сургуулийн хамтарч ажилладаг байгууллагын тоног төхөөрөмжийг сургуульдаа авчирч, сургалтад ашиглаж байна.
Мөн Нагаока Коосэн, Сэндай Коосэн, Мияконожо Коосэн, Токиогийн аж үйлдвэрийн Коосэнгоос дадлагын тоног төхөөрөмж хандивласан. Манай Нишияма багш болон Монголын “И Би Инжинеринг” ХХК-ийн идэвх зүтгэлээр “Фүжидэнки” болон “Мицүбиши” компаниуд манайд сургалтын тоног төхөөрөмж хандивласан.
Барилгын багш Күрокава Ватарү:
-Өнгөрсөн сард бид их, дээд сургуулийн оюутнууд оролцдог “Ган гүүр”-ний тэмцээнд оролцсон. Манай оюутнуудын хийсэн гүүр харахад царай муутай байсан л даа. Гэхдээ маш бат бөх сайн гүүр болсон.
Их, дээд сургуулийн оюутнууд компьютер ашиглаад, гүүр хийдэг хүмүүсээс тусламж аваад хийсэн бол манай оюутнууд анхнаасаа өөрсдөө материаландаа явж, өөрсдөө зургаа гаргаж, өөрсдөө гагнаж, тасдаж нийлүүлээд хийсэн. Яг л бодит гүүр шиг болсон. Энэ бас л Коосэн сургуулийн онцлог юм.
Профессор Нишияма Харүхико:
МОНГОЛ КООСЭНД СУРАЛЦАЖ БУЙ ХҮҮХДҮҮД ТӨГСӨӨД ЯПОНД АЖИЛЛАЖ , ТЭНД СУРСАН ТЕХНОЛОГИО МОНГОЛД АВЧИРНА
-Өнгөрсөн жил манай сургууль анх удаа “Эй Би Юү Робокон” тэмцээнд ороод тусгай байр эзэлсэн. Их дээд сургуулийн багш нар “Танай хүүхдүүд дөнгөж 16-17 настай хэрнээ ямар мундаг юм бэ?” гэж магтаж байлаа.
Дадлага туршилт дээр суурилаад юм хийхээр, жишээ нь шинээр хэлхээ зураад хийлээ гэхэд эвдэрвэл өөрсдөө хийсэн учраас хаана юу гэмтсэнийг шууд мэддэг, дор нь засаж чаддаг.
Тухайн үед бид “энэ чинь л Коосэнгийн боловсрол шүү дээ” гэж хариулсан. Өдөр тутамдаа хийж буй зүйл нь туршлага болчихсон байдаг. Дээр нь багийн ажиллагаа сайтай.
-Коосэн сургуульд сурснаар Япон улсад суралцах зам нээгдэнэ гэж ойлгож болох уу?
-Японд Коосэн сургууль төгссөн хүүхдүүд 100 хувь ажилд ордог. Нэг хүүхдэд 20 гаруй компаниас ажлын санал ирдэг.
Мөн загвар ангийн зургаан оюутан маань Японд очиж, “Шоонан гижүцү сэнтаа” ХК, “Нихон соогэи” ХК-д нэг сарын хугацаатай дадлага хийсэн. Японы компаниуд нь ч сургуулиа төгсөөд ирж ажиллах урилга өгсөн.
Японд их, дээд сургууль төгссөн хүүхдүүд онолоо сайн мэддэг ч юм хийж үзээгүй, практик чадвар дутагддаг. Харин Коосэн төгссөн хүүхдүүд онолын мэдлэг, практик чадвар хоёуланг нь эзэмшсэн байдаг.
Коосэн төгсөгчид дунд судлаач болох сонирхолтой хүүхдүүд байдаг учраас сонирхсон чиглэлээрээ их дээд сургуулийн 3-р курст шууд элсэх боломжтой. Мөн коосэнгийнхоо ахисан түвшний ангид хоёр жил суралцаад бакалаврын зэрэг авах боломжтой.
Манай хүүхдүүд гурав, дөрөвдүгээр курсдээ үйлдвэрлэлийн дадлага хийдэг. Өнгөрсөн жилээс Японы болон Монголын компанид дадлага хийж эхэлсэн. Тухайлбал, “Мобиком корпораци” ХХК, “Говь” ХК, “Юнимедиа солюшинс” ХХК, “Айзава Монгол” ХХК, “Моншибасаки” ХХК, “Санко сэйки” ХХК зэрэг компанид олон оюутан дадлага хийж, их сайн үнэлэгдсэн.

Сүүлийн үед Монголчууд гаднын зээл тусламжаар улсаа хөгжүүлэх, эсвэл гаднаас инженерүүд авчирч байна. Гэхдээ үүнийг Монгол Улс хөгжлөө гэж хэлэхгүй. Монгол инженерүүд өөрсдөө Монголдоо юм хийвэл хөгжинө гэж бодож байна.
Гадаадад сурч байгаа монгол оюутнууд төгсөөд тэндээ ажиллахыг илүүд үздэг. Манай Коосэнд суралцаж буй хүүхдүүд төгсөөд Японд ажиллаж үзээд, тэнд сурсан технологио Монголд авчирна. Японд сарын хугацаатай дадлага хийдэг.
Мэдлэгтэй оюутан гэхээс илүү гар доорх зүйлсээр ямар нэгэн зүйл зохион бүтээх, сэтгэх чадвартай оюутан ирээсэй гэж хүсдэг.
Японы Засгийн газар үйлдвэрийн инженер бэлдэхийн тулд Коосэнг маш их дэмжиж ирсэн. Монголд Коосэнг хуулиар баталсан. Гэтэл улсаас дэмжлэг байхгүй л байна. Эхлээд “Ирээдүйд Монгол Улс яаж хөгжих ёстой вэ?” гэсэн зураглалаа гаргачихаад, тэрэнд нь Коосэн ямар дэм үзүүлэх вэ гэдгийг нарийн гаргавал цаашид Японоос ч илүү хөгжилтэй улс болно гэж бодож байна.
Ю.Наканиши багш бол Токиогийн аж үйлдвэрийн коосэнгийн анхны төгсөгч. Энэ нь Японы коосэн сургуулийн анхны төгсөгч гэсэн үг. Японд анх коосэн яагаад байгуулагдав, яаж байгуулагдав гэдгийг сайн мэднэ. Тиймээс Монголд Коосэн байгуулах хэрэгтэйг, байгуулахын тулд юу хэрэгтэй вэ гэдгийг хамгийн сайн мэдэх хүн юм. Монгол орны хөгжил, монгол хүүхдүүдийн ирээдүйд хэрэгтэй сайхан боломж гэж харж байна.
-Зургадугаар сарын 23-нд элсэлтийн шалгалт авна гэж сонссон. Ямар шалгуураар хүүхдүүдийг элсүүлэх вэ?
-Зохион бүтээх чадварын шалгалт авдаг. Өдөр тутам хэрэглэдэг төрөл бүрийн зүйлс өгөөд тэдгээрээр ямар нэгэн зүйл зохион бүтээх ёстой. Мэдлэгтэй оюутан гэхээс илүү гар доорх зүйлсээр ямар нэгэн зүйл зохион бүтээх, сэтгэх чадвартай оюутан ирээсэй гэж хүсдэг. 100 хувь дуусгаагүй, сайхан хэлбэр дүрстэй болоогүй ч ийм юм бодоод хийсэн гээд дөхүүлсэн байхад л хангалттай. Санаа нь чухал юм. Мөн эссе бичүүлж, математикийн шалгалт авна.
Япон хэлний багш, профессор Каваниши Хисако:
МАНАЙ СУРГУУЛИАС ЯПОНД ХОЁР ЖИЛИЙН АХИСАН ТҮВШИНД СУРАХ ХҮСЭЛТЭЙ ХҮҮХЭД МАШ ИХ БАЙНА
-Хичээлээ япон хэл дээр заадаг уу. Төгсөхдөө япон хэлний ямар түвшний мэдлэгтэй болох вэ?
-Хичээл монгол хэлээр орно. Мэргэжлийн хичээлийг япон багш, орчуулагч багштай хамтарч заадаг. Гадаад хэлний хичээлээр англи, япон хэл орно. Нэгдүгээр курсээс япон хэл зааж эхэлдэг. Япон хэлтэй хүүхэд ирвэл түвшинд нь тааруулаад заадаг. Манай дөрөвдүгээр курсынхны тал нь дөрөвдүгээр түвшинд тэнцсэн. Тавдугаар курсээ төгсөж байгаа хүүхдүүдээ япон хэлний гурав эсвэл хоёрдугаар түвшний мэдлэгтэй болгохыг зорьж байна.
Манай сургуулиас Японд хоёр жилийн ахисан түвшинд сурах хүсэлтэй хүүхэд маш их байна. Шууд очоод сурвал япон хэлний өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Хичээвэл боломжгүй зүйл үгүй.
-Ярилцсанд баярлалаа.