Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний "Алтан дагина" цомыг Москва хотын Улаан талбайд албан ёсоор танилцуулсан байна. Энэхүү арга хэмжээнд Москва хотын засаг захиргааны төлөөлөгчид, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хорооны гишүүд оролцжээ.
"Алтан дагина" цом ийнхүү Москвад хүрэхээсээ өмнө Владивосток, Новосибирск, Екатеринбург, Самара, Санкт-Петербург зэрэг хотуудаар аялсан юм. Улмаар энэ нь Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж буй улсаар цомыг хамгийн урт хугацаанд аялуулсан тохиолдол болжээ. Үүнээс гадна “Сочи хот Дэлхийн аваргын тоглолтуудыг хүлээн авахад бэлэн болсон” гэж Краснодар мужийн дэд захирагч мэдэгдсэн байна.
Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 14-ний өдрөөс долоодугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. Тус улс тэмцээний дэд бүтэц, цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтад 10 тэрбум ам.доллар зарцуулжээ.