Зарим охин хөвгүүдийг өөртөө татахын тулд спортод дуртай мэт дүр эсгэдэг гэнэ. Тэд тухайн спортынхоо талаар мэддэггүй хирнээ тоглолтын үеэр сэтгэл нь хөдөлсөн юм шиг орилж хашгичдаг нь эрчүүддэг таалагддаггүй.
Хөлбөмбөгийн ДАШТ ойртож буй энэ үетэй холбогдуулан спортод дуртай мэт, хөгжөөн дэмжигчийн дүр эсгэдэг хүмүүсийг хэрхэн таних талаар мэдээлэл хүргэж байна:
Наад захын мэдлэггүй
Чамайг дуртай тамирчныхаа тухай ярьж байхад хэний тухай ярьж байгааг ч ойлгохгүй, мэдэхийг ч хүсэхгүй чигтээ бантана.
Мэдрэмжгүй
Хүн бүхний мэддэг алдартай тоглогчийн нэртэй эсвэл зурагтай цамц өмссөн нь түүний ямар бага мэдлэгтэйг нь харуулна. Юу өмсөх нь таныг илэрхийлдэг учир ядаж сайн мэддэг, биширдэг хүнийхээ дугаар, нэртэй цамц өмсөх хэрэгтэй.
Шүтэн бишрэгчийн сэтгэлгүй
Өөрийнх нь дэмждэг багийн хүнийг муулаад байхад ойлгохгүй байвал түүнд үнэхээр ямар ч мэдлэг байхгүй гэсэн үг. Ямар ч спортын шүтэн бишрэгчдэд дэмждэг багийнх нь тухай шүүмжилж, харьцуулах нь таалагддаггүй.
Чухал тоглолтын үеэр анхаардаггүй
Гол тоглолт болж байх үед өөр зүйл хийгээд, утсаа оролдож байвал тэр яав ч спортын үнэнч дэмжигч биш. Яаралтайгаас бусад тохиолдолд хэн ч тэр хормыг алдахыг хүсэхгүй.
Тамирчдын нэрийг зөв дуудаж чаддаггүй
Дэмждэг багийнхаа эсвэл алдартай тамирчдын нэрийг илт буруу дуудах нь спортод сэтгэл зүрхээ өгсөн хүний шинж биш ажээ.
Утгагүй зүйл ярьж эхлэх
Тоглолтын үеэр хамааралгүй элдэв юм ярьж, хүмүүсийг унтууцуулдаг хүн үнэнч фанатуудтай хамт байх эрхгүй гэнэ.
Эх сурвалж: www.elitedaily.com