Бизнес хийхэд хамгийн чухал нь БҮТЭЭМЖ гэдэгтэй та санал нийлэх биз ээ.
Өрсөлдөгч тань цагт 100 хадаас үйлдвэрлэж байхад, танай цех ердөө 80 хадаас үйлдвэрлэж байвал өрсөлдөөнд мэдээж та ялагдана.
Иймд ажилтнуудынхаа бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь менежер бүрийн толгойны өвчин. Тодорхой хугацаанд менежментэд ажилласны дараа БҮТЭЭМЖ өөрөө ур чадвар, мэдлэг, боловсрол гэхээсээ илүү Сэтгэл Зүйн асуудал юм шиг санагдах нь бий.
Жишээлбэл, хэрэв танай ажилтан цагт 100 хадаас хийж чадна гэдэгтээ ИТГЭХГҮЙ байгаа бол ямар ч өндөр ур чадвартай байгаад хийж чадахгүй л гэсэн үг.
Хүний тархинд ЦАГ ХУГАЦААГ төсөөлөх, мэдрэх үүрэгтэй хэсэг гэж бий. Цаг хугацааг хүн хэрхэн мэдэрч байгааг сэтгэл зүйн болон нейро шинжлэх ухаан судалдаг. Эрдэмтдийн судалгаагаар хүнийг сайтар зоригжуулвал, өөрийн төсөөлөлд буй ажлаа хийх хугацаа буурдаг нь тогтоогджээ.