Эмч нар эцсийн шатандаа орсон хавдартай өвчтөнийг эмчилж чаджээ

С.Заяа GoGo.mn

2018-06-07 11:40 GMT+8

Америкийн эрдэмтэд эцсийн шатандаа орсон хөхний хавдрыг эмчилж чаджээ. Туршилтын шатандаа явж буй эмчилгээний шинэ аргын дагуу хөхний хавдар нь сүүлийн шатанд орсон эмэгтэйд дархлааны 90 тэрбум эсийг хийсэн аж. 

Хоёр жилийн өмнө эмч нар Жуди Перкинсд амьдрах гурван сар л үлдсэн талаар дуулгажээ. Харин өнөөдөр түүний биед хавдартай байсан гэх ул мөр үлдээгүй байна. 

Дээрх эмчилгээ нь туршилтын шатандаа явж байгаа ч ирээдүйд хавдрын эмчилгээнд томоохон өөрчлөлт шинэчлэлтийг авчрах гэнэ.

АНУ-ын Үндэсний их сургуулийн хавдар судлаач эрдэмтдийн багийнхны хэлж буйгаар дээрх эмчилгээ нь туршилтын шатандаа явж байгаа ч ирээдүйд хавдрын эмчилгээнд томоохон өөрчлөлт шинэчлэлтийг авчрах гэнэ.

Жуди Перкинсийн хувьд түүний хөхний хавдар сүүлийн шатандаа орж, маш хурдацтайгаар тархаж байсан нь эмчилгээ авахад хэтэрхий оройтсон байв. Түүний элгэнд теннисний бөмбөгний хэмжээтэй том том хавдрууд үсэрхийлсэн байжээ.

Жудигийн хэлж байгаагаар туршилтын эмчилгээг хийлгэснээс хойш долоо хоногийн дараа түүнд хөхөнд байсан хавдар нь  жижгэрч байгаа нь мэдрэгдсэн ба 2-3 долоо хоногийн дараа бүрэн алга болсон гэнэ. 

Эмчилгээний дараахан авахуулсан түүний компьютер томографийн зургийг харсан эмч нар маш ихээр баярлаж түүнд эдгэрэх боломж байгаа талаар мэдэгдсэн тухай Жуди дурсжээ.

Жуди явган болон завиар аялах дуртай болсон ба саяхан Флорида руу таван долоо хоногийн аялал хийсэн гэнэ. Шинэ эмчилгээг “амьд эм” хэмээн нэрлэжээ. Энэхүү эмийг өвчтөний өөрийнх нь эсээс гарган авдаг аж. 

Америкийн Үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн тэргүүн Стивен Розенберг, “Энэ бол өвчтөн тус бүрийн онцлогт тохирсон эмчилгээ. Хавдар үүсэх шалтгаан болсон генийн мутаци хавдрын өөрийнх нь сул тал болдог” хэмээн ярьсан байна. 

Энэхүү эмчилгээг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд олон тооны судалгаа шинжилгээ хийх шаардлагатай аж. Тус эмчилгээний гол зарчим нь “Дайснаа сайн таних” гэнэ. Өвчтөн бүрийн хавдрыг генетикийн түвшинд судалж, хавдрын эс тухайн өвчтөний дархлаанд “танигдах” тэрхүү мутацийг олж илрүүлдэг аж. 

Эмчилгээ дөнгөж туршилтын шатандаа явж байна. Бид одоо л хэрхэн зөв хийхийг нь сурч байна. Үүнийг ирээдүйд бүх төрлийн хавдрын эмчилгээнд хэрэглэдэг болох боломжтой юм.

Жудигийн тохиолдолд эрдэмтэд түүний хавдраас 62 мутаци илрүүлснээс дөрвийг нь түүний хавдрын эмчилгээнд ашиглажээ. 

Өвчтөний дархлааны тогтолцоо хавдрын эсүүдтэй тэмцэж эхлэх боловч “ялагдах” болно. Үүний дараа эмч нар өвчтөний цагаан эсүүдийг шинжилж, хавдартай тэмцэх чадвартай эсүүдийг нь ялган авдаг аж. Ингээд лабораторид тэдгээр эстэй адил эсүүдийг бүтээх ба 49 настай Жудигийн хувьд түүний биед дархлааны 90 тэрбум эсийг хийжээ.

Энэ бол ганцхан өвчтөнд хийсэн эмчилгээний үр дүн ба энэхүү эмчилгээг баталж, хэрэгжүүлэхийн тулд нэмэлт судалгаа шаардлагатай юм. 
Хавдрын эсрэг дархлааны эмчилгээ зарим хүмүүст гайхамшгийг бүтээдэг бол дийлэнх хүмүүст ямар ч нөлөө үзүүлдэггүй нь гол асуудал болоод байгаа аж.  

Стивен Розенберг эмч, “Эмчилгээ дөнгөж туршилтын шатанд байна. Бид одоо л хэрхэн зөв хийхийг нь сурч байна. Үүнийг ирээдүйд бүх төрлийн хавдрын эмчилгээнд хэрэглэх боломжтой юм.” хэмээн онцолж байна. 

Хавдрын энэхүү шинэ эмчилгээний тухай Nature сэтгүүлээс дэлгэрэнгүй уншиж болох гэнэ. 

Breast Cancer Now хөдөлгөөний Судалгаа шинжилгээний албаны дарга Саймон Винсентийн хэлж байгаагаар америкн эрдэмтдийн хийсэн энэ судалгаа “дэлхийн стандартад нийцэж байгаа” гэнэ.

Эх сурвалж:  BBC

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 1026 санал өгсөн байна.

Дээшээ