Монгол улсаас ЕХ-ны зах зээлд бараа бүтээгдэхүүнийг 2019 оны нэгдүгээр сараас эхлэн зөвхөн REX буюу бүртгэгдсэн экспортлогчдын системийг ашиглан экспортолно.
Иймд энэ үйл ажиллагаанд бизнес эрхлэгчид эртнээс бэлтгэх нь чухал юм. Мөн 2005 оноос эхлэн хэрэгжүүлсэн GSP+ буюу гаалийн тарифын хөнгөлөлтийн ашиглалтыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарчээ.
Эдгээр мэдээллээр бизнес эрхлэгчдийг хангах зорилгоор МҮХАҮТ, Гадаад Харилцааны Яам, Монголын худалдааны бодлогыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Европын Холбоо (ЕХ)-ны ТРАМ төслөөс “ЕХ-ны худалдааны өдрүүд ” бизнес уулзалт зохион байгуулна.
Уулзалтад ЕХ-ноос Монгол Улсад суугаа Элчин Сайд Трайн Христэй, ЕХ-ны худалдааны бодлогын эксперт Стефан Мозер нар оролцоно. Тэд ЕХ-ны Хөнгөлөлтийн Ерөнхий Систем буюу GSP+-аас хүртэх ашгаа нэмэгдүүлэх боломж, гарал үүслийн гэрчилгээ, ЕХ-ны зах зээлийн шаардлагууд, ЕХ-ны бүртгэгдсэн экспортлогчдын систем буюу REX System, хэрхэн бүртгүүлэх, ямар ашигтай талаар мэдээлэл өгөх юм.
Уулзалт энэ сарын 14-нд 09.00-17.00 цагт МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн Их Танхимд болно.