ОХУ, БНХАУ-ын гаалийн журмыг мэдэхгүйгээс иргэд ихээхэн торгууль төлж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2018-06-13 18:56 GMT+8

ОХУ болон БНХАУ-руу зорчиж байгаа иргэд хөрш хоёр орны гаалийн хууль тогтоомжийг зөрчиж ихээхэн хохирол амссан байна. Тухайлбал Буриадын гаалийн газраас ирүүлсэн мэдээллээр 2018 онд манай улсын 930 иргэн даатгал хийлгээгүй, эсвэл хуурамч даатгал ашигласны улмаас 100 сая рублиэр торгуулжээ.

Мөн БНХАУ-ын гаалийн газраас авсан мэдээллээр манай иргэд бэлэн авч яваа 5000-аас дээш юанаа мэдүүлээгүйгээс 2 сая орчим юан хураалгасан байна. 

Иймд ард иргэд ОХУ, БНХАУ-руу зочихдоо тухайн улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг сайтар судлаж, аливаа эдийн засгийн хохирол амсахгүй байх нөхцөл бололцоог хангаж зорчихыг ГЕГ-аас анхаарууллаа. 

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1830 санал өгсөн байна.

Дээшээ