ОХУ хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах болсон нь олны анхаарлын төвд ороод байгаа билээ.
Москвагийн томоохон эдийн засгийн сургуулийн профессор Сергей Медведев, “Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах нь ОХУ-ыг тусгаарлах гэсэн барууны орнуудын бодлого бүтэлгүйтсэнийг харуулж байна. Бидэнд Крым байна, бид өөрсдийн гадаад бодлогыг баримталж байна. Гэсэн ч бүгд энэ тэмцээнийг ирж үзнэ” гэсэн байна.
Путин Оросыг олон улсын үйл явдлыг зохицуулах нөлөө бүхий улс гэж үздэг тул иргэд нь Оросыг тусгаарлагдсан гэх хандлагатай байхад дургүйцдэг. FIFA 2018 зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд анх удаа ОХУ-д зохион байгуулагдана. Гучин хоёр баг өрсөлдөх бөгөөд ОХУ нийт 11 тэрбум ам.долларын зардал гаргажээ.
Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова “Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар Оросын эсрэг кампанит ажил өрнөх тусам илүү олон хүн ирж үзээд алмайрах болно” гэжээ. Харин Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон, "Адолф Хитлер 1936 оны зуны олимпийг нацист Германд зохион байгуулсан шиг Путин ОХУ-ын нэр төрийг сэргээхийн тулд энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа" гэхэд Захарова Жонсоныг өшөө хонзонд хордсон атаархагч гэжээ.
Орос 2014 онд Украйнаас Крымийг өөртөө нэгтгэсэн юм. Түүнчлэн Сирийн асуудал дээр барууны улсуудтай тэмцэлдсээр байгаа юм.
Оросын алдарт хошин шогийн зохиолч Собеседникийн хэлснээр “Путинд олон улсын нэр алдар хэрэгтэй, 1970 онд зөвлөлтийн хоккэйн багийг ярьсан шиг дэлхий дахин бидний тухай ярих хэрэгтэй” гэсэн юм.
Карнегие Москва төвийн ахлах зөвлөх Андрей Колесников FIFA 2018 Оросын нэр хүндэд ач холбогдолтой нөлөө үзүүлж чадахгүй. Зөвлөлт Афканстан руу халдсаны дараа жил Москвад 1980 оны зуны олимп зохион байгуулагдахад Зөвлөлтийн олон улсын харилцааны байр суурьт дорвитой өөрчлөлт гараагүй талаар онцолжээ.
Путины баримталж буй дөрвөн тэргүүн эгнээний бодлогын нэг нь дэд бүтцийн хөрөнгө оруулалт. Үүнд энэ тэмцээн сайнаар нөлөөлж байна. Шинэ стадион барьж, хуучныг нь шинэчилж, замуудыг сэргээн, төмөр замаа зассан юм.
Өнгөрсөн сард болсон эдийн засгийн форумын үеэр хэн дэлхийн аварга болох вэ хэмээн асуухад Владимир Путин “Ялагч бол зохион байгуулагчид” гэжээ.
Эх сурвалж: Reuters