Санкт-Петербург хотын Санкт-Петербург цэнгэлдэх нь 68 134 хүний суудалтай ба 2017 онд анх нээгджээ.
Нийслэл Москва хотоос 683 км зайд оршдог ба 2018 оны Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолт явагдах цэнгэлдэхүүдээс хамгийн хойд зүгт байрласан нь юм.
Санк-Петербург хотын хувьд жилдээ дунджаар хамгийн ихдээ 21 хэм дулаан, хамгийн багадаа 13 хэм хүйтэн болдог байна.
Крестовский Стадион буюу Зенит Аренаг ДАШТ-ний үеэр Санкт-Петербург цэнгэлдэх гэж нэрлэхээр болсон аж.
Санкт-Петербург цэнгэлдэхийн суурийг анх 2007 онд тавьсан ба барилгын ажлыг 2009 онд дуусгахаар төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч Олон улсын хөлбөмбөгийн холбооноос тавьсан шаардлага зэрэг олон шалтгааны улмаас барилгын ажил хойшлогдсон аж. Оросын байгалийн хийн Газпром компани төслөөс гарч Санкт-Петербург хотын захиргаа бүтээн байгуулалтыг хариуцаж ажилласнаар цэнгэлдэх 2017 онд ашиглалтанд орсон байна. Анх цэнгэлдэхийг 250 сая ам. долларын өртгөөр барих талаар яригдаж байсан ч албан бус тоогоор тус цэнгэлдэх 1.1 тэрбум ам. доллараар боссон гэдэг. Одоогийн байдлаар Санкт-Петербург цэнгэлдэх нь дэлхийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн цэнгэлдэхээр нэрлэгдэж байна.
Японы архитектор Кишо Курокавагийн “Сансрын хөлөг” нэртэй дизайнаар баригдсан тус цэнгэлдэх хөлбөмбөгийн хөдөлгөөнт талбай,онгойж хаагддаг дээврээр тоноглогдсон. Дэлхийн хамгийн орчин үеийн технологиор тоноглогдсон цэнгэлдэхүүдийн нэг юм.
Санкт-Петербургийн Зенит багийн цэнгэлдэхэд ДАШТ-ний хэсгийн тоглолтуудаас гадна шөвгийн 16-гийн, хагас финалын тоглолт болох юм.
Энд 6-р сарын 15-нд Морокко-Иран, 19-нд ОХУ- Египт, 22-нд Бразил- Коста Рика, 26-нд Нигери-Аргентины багуудын тоглолт болох юм.