NHL буюу Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн Стэнлийн цомын аваргын төлөөх цувралын тав дахь тоглолт өчигдөр боллоо.
Аваргын цувралын 5 дахь тоглолтын эхний үед хоёр багийн хамгаалалт тун сайн байж, аль аль баг нь гоол оруулж чадаагүй. Улмаар тоглолтын 2-р үе эхлээд 5 минутын дараа зочдоос Чех тоглогч Я.Врана гоол оруулж, багтаа урам зоригыг нэмсэн юм. Энэ нь түүний плэй-оффт оруулсан гурав дахь гоол байлаа.
Үүнээс гурван минутын дараа талбайн эздээс Нэйт Шмидт гоол оруулсан бол тэдэнд хариуг нь Н.Бэйкстромын дамжуулалтаар А.Овечкин өгч, тоглолтын тооны харьцаа 2-1 болсон.
Хоёрдугаар үед ахин хоёр гоол орсон нь талбайн эздийнх байлаа. Энэ удаад Дэвид Перрон болон Смит нар гоол оруулж, багтаа давамгайллыг авчирсан.
Гэсэн ч Капиталсчууд бууж өгсөнгүй, ялалтыг ямар хэмжээнд хүсч тэмүүлж байгаа гэдгээ харуулж Дэванте Смит-Пелли гоол оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн байна.
Шийдвэрлэх үе эхлээд 12 минут өнгөрч байхад Брэтт Конноллигийн дамжуулалтаар 29 настай Дани тоглогч Ларс Эллер гоол оруулж, ялалтыг багтаа авчирлаа.
Энэхүү тоглолт ердөө нэг гоолын зөрүүтэй өндөрлөсөн бөгөөд цувралд 3-1-ийн харьцаатайгаар Вашингтон Капиталс илүүрхэж байсан учраас Вегас Голден Найтс багт хожигдох эрх байгаагүй ч тэд боломжоо ашиглаж чадсангүй
Ийнхүү Вегас Голден Найтс багийн талбайд болсон өнөө өглөөний тоглолтонд Вашингтон Капиталсчууд ялалт байгуулснаар 44 жил хүсэн хүлээсэн Стэнлийн цомыг өөрсдийн болгов. Тус багийн Орос тоглогч, лигийн шилдэг тоглогчдын тоонд зүй ёсоор багтдаг Александр Овечкин 2004 онд драфтын нэгээр Вашингтон хотын багийн эгнээнд элссэнээс хойш ийнхүү 13 жилийн дараа Стэнлийн цомыг хүртэж, хөгжөөн дэмжчигддээ маш том бэлэг барьлаа.
Харин Вегас Голден Найтс багийн хувьд анхны улиралдаа лигт өрсөлдөж Стэнлийн цомын төлөө шалгарч чадсан, түүхэн амжилтыг үзүүллээ.