УЛС ТӨР
Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан оройн 22 цаг хүртэл үргэлжлэв. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх талаар хэлэлцсэн юм.
Дийлэх гишүүн АН-аас Баян-Өлгий аймгаас нэр дэвшин ялалт байгуулсан Д.Мурат, МАН-аас Хэнтий аймгаас сонгогдсон, хамгийн залуу гишүүн Б.Гантулга нарыг 2020 он хүртэл УИХ-д үлдээе гэж шийдвэрлэлээ. Тэд хоёул анх удаа УИХ-ын гишүүн болсон юм.
Гэвч УИХ-ын гишүүдийн шийдвэр олон нийтэд таалагдсангүй. Ёс зүйн ноцтой алдаа гаргасан, гэм хэрэг үйлдсэн гишүүдийг өөгшүүлсэн, залуучуудад буруу үлгэр дуурайл үзүүлэх шийдвэр гаргалаа гэж иргэд бухимдаж байна.
Энэ асуудлыг хэлэлцсэний дараа УИХ-ын гишүүд ч хоёр хуваагдаад байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах эсэхэд хоёр туйлд хуваагдсан МАн-ын гишүүд дээрх хоёр гишүүнийг авч үлдэнэ, үгүй гэж санал зөрөлджээ.
Д.Гантулгыг 29 гишүүн дэмжиж, 28 гишүүн түдгэлзүүлэх нь зөв гэсэн юм. Тэрээр ГАНЦХАН саналын зөрүүгээр дахин хоёр жил хууль тогтоохоор боллоо. Харин Д.Муратыг дэмжин 33 гишүүн санал өгч, 24 гишүүн татгалзсан байна.
ХОЁР ЕРӨНХИЙ САЙДЫГ ХОЁР САР ХОРЬСНЫ ЭЦЭСТ БАТЛАН ДААЛТАД ГАРГАВ
Нийслэлийн прокурорын газрын хүсэлтийн дагуу шүүх Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг баасан гарагт батлан даалтад гаргав. Хүсэлтийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд зөвшөөрсөн юм.
Урьдчилан хорих 461-р ангид саатуулаж байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нар Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эмчлүүлж байсан билээ. Мөн тэдэнд хилийн хязгаарлалт тогтоолоо.
Тэднийг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр саатуулсан юм. Тодруулбал нэг өдөр барьж, нэг өдөр батлан даалтад гаргав.
ОХУ-ААР ДАМЖУУЛАН НҮҮРС ТЭЭВЭРЛЭХДЭЭ 66 ХУВЬ, ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭРТ 52 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ
“Монгол-Оросын санаачлага 2018” цуврал үйл ажиллагааг анх удаа зохион байгууллаа. ОХУ-аас Аж үйлдвэрийн болон Тээврийн сайд нар, олон арван бизнес эрхлэгч Улаанбаатарт ирэв. Хоёр улсын ерөнхийлөгч нарын ивээлд болсон хурлын нээлт Төрийн ордонд болов. Бусад хурлууд Шангри Ла зочид буудалд хоёр өдрийн турш үргэлжиллээ. Мөн хоёр улсын залуу жүдочдын үзүүлбэр, концерт, гэрэл зургийн үзэсглэнэ, олов.
зургийн үзэсгэлэнг нээлээ.
Энэ үеэр Монгол-ОХУ тээврийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр манай улс ОХУ-аар дамжуулан нүүрс тээвэрлэхдээ 66 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт эдлэхээр боллоо.
ЕРӨНХИЙЛӨГЧ ШХАБ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮДИЙН УУЛЗАЛТАД АНХ УДАА ОРОЛЦОЖ БАЙНА
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Чиндао хотод өчигдөр хүрэлцэн очжээ. Тэрээр хамгийн түрүүнд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзаж, Евроазийн Эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээ хийх талаар ярилцсан байна. Учир нь Беларусь тус холбооны таван гишүүн орны нэг юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сард болсон Эдийн засгийн чуулганы индрээс ШХАБ дахь Монгол Улсын оролцоог шат ахиулах нь зөв гэж мэдэгдсэн юм. Иймд ШХАБ гэж ямар байгууллага болох, ямар онцлогтой болон манай улс энэхүү олон улсын байгууллагад ямар үүрэг, оролцоотой байх нь зүйтэй талаар ахмад дипломатчид байр сууриа хангалттай илэрхийлсэн. ГХ-ийн сайд Д.Цогтбаатар Ерөнхийлөгчийн дээрх санаачлагыг үгүйсгээгүй бол мэргэжилтнүүд илт эсэргүүцэн, болгоомжимлж байна. Иймд ШХАБ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт болон ОХУ, БНХАУ, Монголын гурван улсын төрийн тэргүүний уулзалтад Ерөнхийлөгч ямар байр сууоь илэрхийлэх нь анхаарлын төвд байна.
САНАЛ БОЛГОХ
GoGo.mn дотоодын үйлдвэрлэгчдээ байнга дэмжин, бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь талаар уншигчдадаа тогтмол мэдээлдэг. Энэ удаад “Хаадын гэр” компанийн гараар урласан, үндэсний хэв маяг бүхий гэрийн тавилгуудыг танилцуулав.