Хөл бөмбөгийн ДАШТ эхлэхэд гурав хоног үлдээд байна. Дэлхийн аваргын тоглолтууд ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэхэд болж өнгөрөх юм. Ингээд энэ удаа та бүхэнд Екатеринбург хотын Екатеринбург Арена цэнгэлдэхийг танилцуулж байна.
Тус цэнгэлдэх нь 35 696 хүний суудалтай ба 1953 онд анх нээгдэж байжээ. Хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбоотойгоор энэ онд тус цэнгэлдэхэд нэмэлт суудлууд болон дээвэр суурилуулсан аж.
Екатеринбург хот нийслэл Москвагаас 1754 км зайд оршдог.
Екатеринбург Арена байрлах Екатеринбург хотын хувьд зундаа дунджаар 23 хэм дулаан байдаг. ОХУ-ын дөрөв дэх том хот бөгөөд Ази болон Европыг холбосон хил дээр оршдог хот юм. Дэлхийн аваргын тоглолт зохион байгуулагдах цэнгэлдэхүүдээс нийслэл Москвагаас хамгийн хол байрлаж буй нь юм.
ДАШТ-ний тоглолтууд болж өнгөрөх цэнгэлдэх бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Тэгвэл Екатеринбург Аренад нэмэлтээр суурилуулсан суудлууд цэнгэлдэхээс гадна байрласнаараа бусдаасаа ялгарах аж. Дэлхийн аваргын тоглолтыг зохион байгуулахаар сонгогдсон Екатеринбург хотынхон 35 мянга гаруй хүнийг багтаах оновчтой арга олсон нь 2 багийн хаалганы эсрэг талд цэнгэлдэхийн хил хязгаараас давсан нэмэлт суудлууд суурилуулсан нь байв. Харин Зөвлөлтийн үеийн хэв маяг шингэсэн гол хаалганы багануудыг хэвээр үлдээсэн аж.
Төв Стадион нэртэй байсан тус цэнгэлдэхийг 1953-1957 онуудын хооронд барьсан ба 2007-2011 онуудын хооронд шинэчилсэн аж. Цэнгэлдэх нийт 12.7 тэрбум рубль буюу 190 сая ам. долларын өртгөөр баригджээ. Екатеринбург Арена нь Оросын Урал Екатеринбург багийн цэнгэлдэх юм.
Энд 6-сарын 15-нд Египт-Уругвай, 21-нд Франц-Перу, 24-нд Япон-Сенегал, 27-нд Мексик-Шведийн хэсгийн тоглолтууд болж өнгөрөх аж.