Энэ ондоо багтаад орон даяар эрүүл мэндийн байгууллагуудад цахим системийг бүрэн нэвтрүүлнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн "Эрүүл мэндийн даатгалын цахим систем"-ийг нэвтрүүлсэн. Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын байгууллага бие дааснаар эхний ээлжинд даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр олгох эмийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаа аж.
Цаашид хувийн эмнэлгийг хоёрдугаар улиралд, улсын эмнэлгийг гуравдугаар улиралд, рашаан сувиллыг дөрөвдүгээр улиралд цахим системд холбохоор ажиллаж байна. Ийнхүү энэ ондоо багтаан цахим системийг орон даяар бүрэн нэвтрүүлэх аж.
Ажлын хэсгийнхний өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллаж, эмч мэргэжилтнүүдтэй уулзжээ.
Энэ үеэр цахим системийн үйл ажиллагаанд шилжсэн нь олон дамжлагат цаасны ажлыг нь хөнгөвчилж байгаа юм байна. Тухайлбал, эмийн сангийн ажилтнууд өмнө нь үйлчлүүлэгчийнхээ эмчийн бичсэн жор болон регистрийн дугаарыг нэг бүрчлэн холбогдох программ руу шивж оруулдаг байсан бол тус ажил хөнгөвчлөгдсөн гэдгийг хэлсэн байна. Мөн эмч нарын жор бичилтийн алдаа гарахаа больсон гээд салбарынхан ам сайтай байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.