УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагт гаргасан шийдвэр олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Хууль баталж, төрийн бодлого тодорхойлдог Парламент анх удаа “бандаашны” асуудал хэлэлцэж, гутамшигтай шийдвэр гаргалаа.
Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон, Д.Муратыг хүний биед гэмтэл учруулсан хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатайг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын эмэгтэй гишүүд асуудлыг охид, эмэгтэйчүүдийн эрх, хүний эрх талаас нь харж, хүчирхийлэлтэй холбоотой эл асуудлыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй явагдсан учир олны анхаарал татсан энэ асуудлаар гишүүд ямар үг хэлснийг энд давтах нь илүүц юм. Санал хураалтыг нууцаар явуулсан бөгөөд хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг ямар гишүүд өмгөөлөн авч үлдсэн нь сонирхол татаж байна.
УЕП-оос нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай бичгийг өнгөрсөн пүрэв гарагт УИХ-д илгээснээс хойш МАН, АН-ын бүлэг энэ асуудлыг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэн байр сууриа нэгтгээд, УИХ-д шуурхай оруулсан.
УИХ-ын дэгийн тухай хуулийн 6-р зүйлд зааснаар санал хураалтыг нууцаар явууллаа. УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай нууц санал хураалтад 57 гишүүн оролцсоноос 28 нь дэмжиж, 29 гишүүн “дэмжээгүй” санал өгснөөр тэрбээр чуулганы танхимд үлдэв. Харин УИХ-ын гишүүн Д.Муратын тухайд 30 гаруй гишүүдийн саналаар гишүүний бүрэн эрхээ хадгалж үлдлээ.
Энэ нь баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд бүрийн хүссэн шийдвэр биш байсан нь илэрхий. Нэр бүхий гишүүдийг УИХ-ын удирдлага болон дийлэнх гишүүд явуулах нь зүйтэй гэж үзсэн.
Гэтэл юу болов?
Нэгдүгээрт, УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр намын дарга У.Хүрэлсүх “Залуу гишүүдээ авч үлдье” гэсэн. АН-ын бүлгийнхэн Д.Мурат гишүүнийг авч үлдэх байр суурьтай байсан бөгөөд энэ талаар Ерөнхий сайдтай тохиролцсон гэх яриа гишүүдийн дунд байгаа юм.
Хоёрдугаарт, Д.Гантулга, Д.Мурат нарыг санал хураалтад оруулсан нь буруу. Хүчингийн гэмт хэрэгт холбогдсон Д.Гантулгын хувьд ганцхан саналын илүүгээр буюу өөрийнхөө төлөө санал өгснөөр УИХ-д үлдэж чадлаа.
УИХ гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн бүхэн эрхийг түдгэлзүүлээгүй учир энэ хоёр хэргийг цаашид шалгах боломжгүй хэмээн Улсын ерөнхий прокурор мэдэгдсэн. Охид, бүсгүйчүүдийн эсрэг хүчирхийллийг өөгшүүлсэн энэ шийдвэрийг ямар гишүүд гаргасныг мэдэхийг олон түмэн шаардаж буй ч нууц санал хураалтад халхлагдан дарагдаж байна. Эцэст нь баталгаа, нотолгоотой хүчирхийллийн гэмт хэргийг УИХ өөгшүүлж, хүчирхийлэлд автсан охид, эмэгтэйчүүдэд гарах гарц үгүй мэт нийгмийг айдаст автуулсан шийдвэр гаргалаа.
УИХ-ыг шавартай хутгасан энэ шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих ёстой.