Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 22.00 цаг хүртэл үргэлжлэв. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар удтал хэлэлцсэн юм.
Харамсалтай нь УИХ-ын гишүүдийн дийлэнх нь тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцав.
БҮРЭН ЭРХ, ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ НЭРИЙН ДОР ХУУЛЬ ЗӨРЧСӨН
-УИХ-ын гишүүн Б.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх нь зүйтэй гэж УИХ-ын дийлэнх гишүүн үзлээ. Та ямар санал өгсөн бэ?
-Улсын их хурал дахь эмэгтэй гишүүдийн дийлэнхи эхнээсээ энэ асуудалд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэсэн байр сууриа намын бүлгийн хурал дээр илэрхийлсэн. Энэ зарчмаа л баримталсан.
-Та санал хураалтын дүнг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хуульд заасан эрхийнхээ дагуу УЕПрокуророос гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг тодорхой үндэслэлтэй тавьсан. Харин УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэж шийдэж байгаа нь парламентыг бүхэлд нь ёс зүйгүй харагдуулж байгаад харамсаж байна. Ер нь Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа ийм бузар булай асуудлыг бүтэн өдөржин хэлэлцсэн нь үнэхээр шившигтэй үйлдэл боллоо. Өөр шийдэх ёстой асуудлууд шил дараалан байгаа.
Хуулийн өмнө УИХ-ын гишүүн ч, энгийн иргэн ч тэгш эрхтэй байх ёстой. Иргэдийн эрх ашгийг хамгаалж, шударга ёсыг тогтоо гэж иргэд итгэл үзүүлэн УИХ-д сонгож байхад УИХ-ын гишүүн дор бүрнээ ёс зүйтэй, эх оронч байж, түмэн олныхоо төлөө зүтгэх ёстой. Гэтэл иргэдийн итгэлийг сэвтүүлсэн нэгнээ хамгаалаад суух нь шударга ёсонд нийцэхгүй.
Мөн тухайн УИХ-ын гишүүд өөрөө өөрийнхөө төлөө санал өгсөн нь буруу.
Ялангуяа ёс зүй ярьж, шудрага үнэний төлөө байдаг мэт олон түмэнд ойлгогддог зарим гишүүд эсрэг үйлдэл гаргасан нь үг үйдэл хоёр ямар их зөрүүтэйг нь харуулллаа.
УЕП-оос гаргасан хүсэлт зөвхөн бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгуулах тухай л байсан. Ийм ёс зүйгүй хэрэгт нэр нь холбогдсон гишүүд өөрсдөө сайн дураараа бүрэн эрхээ түдгэлзүүлж, шалгуулахад яагаад болохгүй гэж. Ядаж ийм хэрэгт нэр холбогдсондоо гэмшиж, ард түмнээсээ, сонгогчдоосоо, УИХ дахь хамт олноосоо нээлттэйгээр уучлал гуйх нь ёс зүйд нийцнэ.
-Чуулганы хуралдаанаар гишүүдийн асуудлыг нээлттэй хэлэлцсэн ч санал хураалтыг нууцаар явуулсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг шийдэх санал хураалтыг нууцаар явуулна гэсэн заалт ямар хуульд байдаг вэ?
-Нээлттэй, хаалттай санал хураалтыг УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулсан. Их хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлд чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ гэж заасан.
-Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлын хэлэлцэх үед нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэж би байр сууриа илэрхийлсэн. Тэгээд ч горимын саналаар ард түмнээсээ нууж хаалгүй нээлттэй хэлэлцсэн. Нэгэнт нийгэмд ил болсон асуудлаар бид хаалттай хуралдах шаардлагагүй. Бид хэргийн процесс ярих гээгүй л бол бусад нь бүгд л мэдэх болсон асуудал шүү дээ. Мэдээж мөр зэрэгцэж сууж байгаа гишүүний бүрэн эрхийг түдэлзүүлэх хэнд ч хувьд амар биш.
-Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаас Д.Гантулга гишүүн хүчингийн, Д.Мурат хүчирхийллийн хэрэг үйлджээ гэж ойлгосон. Зөв үү?
-Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг шүүх шийдвэрлэдэг. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн заалттай.
Тэгэхээр ингэж ойлгож, ярих нь буруу юм. Харин гэмт хэрэгт холбогдуулан шалгах бодитой үндэслэл байгаа гэдэг нь УЕП-ын санал, хэлсэн үгнээс ойлгомжтой.
-АН болон МАН-ын нэг нэг гишүүн адилхан гэмээр хэрэгт холбогдлоо. Иймд хоёр намын удирдлагууд дунд ямар нэг тохироо хийсэн байж болзошгүй гэх хардлага төрж байна. Та нар Д.Муратыг аваад үлдвэл бид Д.Гантулгыг дэмжинэ гэдэг ч юмуу.
-Ийм асуудалд ээр ямар нэгэн тохироо, яриа гэх мэт зүйл байх ёсгүй. Тийм асуудал болоогүй байх гэж найдаж байна.
-Баасан гарагийн хуралдааны өмнө намын бүлгээс та бүхэнд хоёр гишүүнийг авч үлдэх ёстой шүү гэж зааварчилгаа өгсөн үү?
-Бид ардчилсан улсын парламентын гишүүд. Ямар санал өгөх талаар нэг хүний засаглалтай улс шиг зааварчилгаа өгнө гэж юу байх вэ. Намын бүлгээс энэ асуудлаар ямар нэг улс төрийн дүгнэлт гаргах нь зохимжгүй гэж дүгнэсэн. Мөн Д.Оюунхорол, М.Билэгт болон миний бие энэ үйлдлийг хэрхэвч хамгаалж болохгүй гэдгийг мянга мянган эмэгтэйчүүдийнхээ өмнөөс хэлсэн.
Ер нь ийм асуудалд бид хэн бэ гуайг ч хаацайлах ёсгүй, хуулийн дагуу шийдвэрлэх ёстой. Энэ нь парламентаас цаашлаад нийгмийн хүрээнд сөрөг үр дагавар, үлгэрлэлийг залуу хойч үеийнхэнд үзүүлж байгаа бусармаг булай үйлдэл болчихлоо.
ҮЙЛДЛЭЭ ХААЦАЙЛЖ, ХАРИУЦЛАГААС ЗУГТАХЫГ ХЭЗЭЭ Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЧАДАХГҮЙ
-Ер нь намын бүлгээс гишүүдэд ямар санал өгөхийг заах тохиолдол гардаг уу?
-Бүлгийн хуралдаанаар Их хурлаар хэлэлцэх асуудлын талаар ярилцаж нэгдсэн ойлголттой болж, гишүүд үзэл бодлоо илэрхийлдэг. Бид ард түмнээс сонгогдон тэдний эрх ашгийг төлөөлж байгаа хүмүүс. Хэн нэгэн даргын зааварчилгаагаар санал өгөх ёсгүй. Улс орон иргэдийн эрх ашигт нийцэх асуудалд саналаа хэлэлцэж, байр сууриа нэгтгэх тохиолдол аль ч намд байдаг. Үүнийг санал өгөх талаар заадаг тулгадаг гэж ойлгож болохгүй.
-Гэмт хэрэг, ёс зүйн зөрчилд холбогдсон гишүүн өөрөө хүсэлт гаргаад чөлөөлөгдөөд, шалгуулж болдоггүй юм уу. Гадаадын ихэнх улсад өөрийн хүсэлтээр огцроод асуудлаа шалгуулдаг шүү дээ?
-Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар гэмт хэрэг, зөрчилд холбогдсон гишүүн өөрөө хүсэлтээ гаргаад чөлөөлөгдөх, огцрох хуулийн заалт байхгүй. Иймээс энэ асуудлыг цаашдаа авч үзэх хуулийн зохицуулалт нэмэх шаардлагатай.
Ерөнхий прокурор түдгэлзүүлэх хүсэлт тавьж байхад олны хүчээр хамгаалж байгаа нь туйлын буруу. УИХ гэм буруутныг хаацайлж, шүүх шударга ёс тогтооход саад болдог байх ёсгүй.
Хүүхдүүдийн төлөө ажилладаг байгууллагын төсвийг түүхэнд анх удаа тав дахин нэмэгдүүлж, тав тэрбум болгож батлуулсан
-УИХ дахь эмэгтэй гишүүд охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлд ямар ажлууд хийсэн бэ?
-Энэ удаагийн парламентад хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн ажиллаж байна. Бид албан бус бүлэг байгуулсан. Эн тэргүүний зорилт бол хүүхэд, эмэгтэйчүүд, тэдний эрх ашиг, нийгмийн хамгаалал, эдийн засгийн баталгааг хангах.
Энэ хүрээнд хэд хэдэн ажил хэрэгжүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг ахлан, санал, дүгнэлтээ байнгын хороодод танилцуулсан.
Бид өдөр тутам УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хороогоор хэлэлцэж байгаа асуудал хүүхэд эмэгтэйчүүдийн эрх ашигт хэрхэн нийцэж байна гэдэг дээр саналаа гарган, үгээ хэлдэг. Хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин харьцангуй сайжирсан. Одоо хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн болоод бусад бүх талын арга хэмжээ авах шаардлагатай.
Хүүхдүүдийн төлөө ажилладаг байгууллагын төсвийг түүхэнд анх удаа тав дахин нэмэгдүүлж, тав тэрбум болгож батлуулсан нь бас л хэдэн эмэгтэйчүүдийн гавьяа.
-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар цаашид ямар бодлого баримтлах вэ?
-Дэлхий даяар охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, тэднийг хүчирхийлэх байтугай шууд бусаар ёс суртахууны дарамт үзүүлэхийн эсрэг тэмцэж байна.
Өчигдөр Канадад болж буй Их-7 буюу 7-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр мөн л эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тэгш эрхийг хангаж, охид, эмэгтэйчүүдэд ээлтэй эдийн засгийн хөгжлийг бий болгох талаар хэлэлцэж байна. Америкийн олны танил хүмүүс #MeToo кампанит ажлыг эхлүүлж; НҮБ-аас #HeForShe кампанит ажил эхлүүллээ.
HeForShe компанит ажил эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээ хамгаална гэсэн утгатай. Гэтэл өөрийнх нь эхнэр эсвэл охинтой адил эмэгтэй хүний эрхийг хөндсөн байхад УИХ дахь эрчүүдийн дийлэнх нь нэгнээ хамгаалаад бүсгүйчүүдийн эсрэг шийдвэр гаргасанд их харамссан. Эмэгтэйчүүдийг эрчүүд л хайрлаж, хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах юм.
Эмээтэй, ээжтэй, эгчтэй, охин дүүтэй, охинтой, ач зээ охинтой хүн бүрт хамаатай асуудалд ингэж хандаж байгааг УИХ-ын эмэгтэй гишүүд эсэргүүцэж байна. Эмэгтэйчүүд охидынхоо эрхийг хамгаалж, ёс суртахууны болон бэлгийн дарамтын эсрэг бид тэмцэхгүй бол хэн тэмцэх вэ?
Ирэх сард #HeForShe кампанит ажлыг Монголд эхлүүлэхээр УИХ-ын эмэгтэй гишүүд ажиллаж байна. Энэ үед хоёр гишүүнээ хамгаалж үлдсэн нь туйлын ёс суртахуунгүй үйлдэл. Эмэгтэй гишүүд энэ шийдвэрийг цуцалтал тэмцэх болно. Өнөөдөр дийлээгүй ч маргааш шударга ёс, үнэн ялна.
Цаашид ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудалд санаа нийлсэн эмэгтэй гишүүд хэзээд нэгдсэн байр суурьтай байж, хамтран ажиллана.
-Танд баярлалаа.