Калининград хотод байрлах Калининград цэнгэлдэх нь 35 212 хүний суудалтай ба энэ онд ашиглалтанд орсон юм.
Калининград муж нь Балтын тэнгистэй хил залгаа оршдог ба өмнөд хэсгээрээ Польштой, хойд болон зүүн хэсгээрээ Литватай хиллэдэг. Жилийн дунджаар хамгийн ихдээ 22 хэм дулаан, багадаа 12 хэм хүйтэн байдаг аж.
Калининград цэнгэлдэхийг Германы Байерн Мюнхен багийн Алианц Аренагийн дизайнаас санаа авч барьжээ.
Шинэхэн баригдсан Калининград цэнгэлдэхийг Германы Байерн Мюнхен багийн Алианц Аренагийн дизайнаас санаа авч барьжээ. Тус цэнгэлдэхийн анхны дизайныг гаргасан компани дампуурснаас эхлээд бүтээн байгуулалтын ажил нь олон шалтгааны улмаас хойшилсоор ирсэн юм.
Анхлан 45 мянган хүний суудал, нээгдэж хаагддаг дээвэртэйгээр баригдах байсан аж. Тус цэнгэлдэх нийт 17.8 тэрбум рубль буюу 283 сая орчим ам. долларын өртгөөр боссон байна.
Дэлхийн аваргын тэмцээн дууссаны дараа тус цэнгэлдэхийн 10 мянган суудлыг авч хаях ба албан ёсоор Балтика Калининград багийн цэнгэлдэх болох юм.
Энд зургаадугаар сарын
- 16-нд Хорват-Нигери,
- 22-нд Серб- Швейцар,
- 25-нд Испани- Морокко,
- 28-нд Англи- Бельги зэрэг багуудын тоглолт болох юм.