Дэлхийн спортын баяр цэнгэлийн нэг хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд гурав хоногийн хугацаа үлдээд байна. Дэлхийн бөмбөрцөгт оршин буй 200 орчим улсын 7 тэрбум гаруй хүн ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээний зүг бүтэн сарын турш анхаарлаа хандуулах хаяанд ирлээ.
Энэ жилийн тэмцээнд тоосоо “өргөж” буй 32 улсын шигшээ баг, тэдгээрийн тоглолт, үр дүнгийн талаарх мэдээллийг Gogo.mn сайт эх хэлээрээ уншигчдадаа цувралаар хүргэхээр бэлтгэлээ.
А ХЭСЭГ
- ОХУ (Европ)
- Саудын Араб (Ази)
- Египет (Африк)
- Уругвай (Өмнөд Америк)
ТОГЛОЛТЫН ХУВААРЬ
Улаанбаатарын цагаар:
- 2018.06.14-ний 23:00 цагаас ОХУ – Саудын Араб
- 2018.06.15-ны 20:00 цагаас Египет – Уругвай
- 2018.06.20-ны 02:00 цагаас ОХУ – Египет
- 2018.06.20-ны 23:00 цагаас Уругвай – Саудын Араб
- 2018.06.25-ны 22:00 цагаас Уругвай – ОХУ
- 2018.06.25-ны 22:00 цагаас Саудын Араб – Египет
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС
Тив: Европ
Дэлхийн чансаа: 70 (2018.06.07)
Дасгалжуулагч: Станислав Черчесов (ОХУ)
ТҮҮХ: Хуучин ЗХУ нэрийн дор 1960 онд Францад болсон анхны ЕАШТ-д түрүүлсэн тэд 1964, 1972, 1988 онуудад тивдээ гурвантаа үзүүрлэж байв. Харин алтан дагины өрсөлдөөнд хамгийн том амжилтаа 1966 онд үзүүлсэн ба хагас шигшээд Баруун Германд хожигдож, хүрлийн төлөө Эйсебеогийн Португалийг дийлээгүй юм. ЗХУ задарч ОХУ дангаараа оролцох болсноос хойш 1994, 2002, 2014 оны дэлхийн аваргад оролцсон ч хэсгийн шатыг давж чадаагүй л байна.
Тэд дөрвөн жилийн өмнө болсон тэмцээний H хэсэгт Бельги, Алжир, БНСУ-ын хамт орсон ч хэсэгтээ хоёр тэнцэж, нэг хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн. ОХУ хамгийн сүүлд 2002 оны ДАШТ-д Егор Титов, Валерий Карпин нарын гоолоор Тунисыг 2:0-ээр хожсоныг манай уншигчид санаж байж мэднэ.
ДАШТ-2018: ОРОСУУД ШАЛГАРЧ ЧАДАХ УУ
ОНЦЛОХ АМЖИЛТ
Гурван өнгөтэй далбаагаа эргүүлэн залсан тэр цагаас хойш эл тэмцээнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчнаар Олег Саленко нэрлэгддэг. Одоогоос 24 жилийн өмнө АНУ-д болсон тэмцээнд Камеруныг 6:1-ээр хожиход тэрбээр таван гоолыг өөрийн нэр дээр бүртгүүлж байсан ба нэг тоглолтод хамгийн олон гоол оруулсан түүний энэ амжилт өдгөө хүртэл эвдэгдээгүй. Олег тэр жилийн мэргэн буучийн жагсаалтыг Болгарын Христо Стойчковын хамт тэргүүлсэн юм.
БҮРЭЛДЭХҮҮН
Хаалгач: Игорь Акинфеев (ЦСКА Москва), Владимир Габулов (Брюгге), Андрей Лунёв (Зенит)
Хамгаалагч: Владимир Гранат (Рубин), Сергей Игнашевич (ЦСКА Москва), Фёдор Кудряшов (Рубин), Илья Кутепов (Спартак Москва), Андрей Семёнов (Ахмат Грозный), Игорь Смольников (Зенит), Марио Фернандес (ЦСКА Москва)
Хагас хамгаалагч: Юрий Газинский (Краснодар), Александр Головин (ЦСКА Москва), Алан Дзагоев (ЦСКА Москва), Александр Ерохин (Зенит), Юрий Жирков (Зенит), Роман Зобнин (Спартак Москва), Далер Кузяев (Зенит), Антон Миранчук (Локомотив Москва), Александр Самедов (Спартак Москва), Денис Черышев (Вильярреал)
Довтлогч: Артём Дзюба (Арсенал Тула), Алексей Миранчук (Локомотив Москва), Фёдор Смолов (Краснодар)
Тэд энэ жилийн тэмцээнийг зохион байгуулагчид учир урьдын амжилтаа ахиулахыг, багадаа л хэсгээс гарахыг зорьж байгаа нь мэдээж. Шигшээ багийн жолоог 2016 оны зунаас хойш атгаж буй Станислав Черчесов магадгүй оросын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн чухал цаг үед энэ хариуцлагатай албыг хашиж байж мэднэ. Тоглогч ахуйдаа ЗХУ, ТУХН /Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл/, ОХУ-ын гээд гурван ч өөр шигшээн хаалгыг чанд манаж асан тэрбээр шигшээ багт хэд хэдэн өөрчлөлтийг хийгээд байна.
Хуучин дасгалжуулагч Леонид Слуцкийгийн ашиглаж байсан гурван хамгаалагчтай хувилбарыг халж, дөрвөн хамгаалагчийг талбайд гаргах болсон ба Фёдор Кудряшов болон Илья Кутепов нарын залуу тоглогчдод хамгаалалтаа даатгасан нь ямар үр дүн өгөхийг энэ тэмцээнээр харах болно.
ОНЦЛОХ ТОГЛОГЧИД
Фёдор Смолов: Английн Премьер лигт дэвшин гарч ирсэн Фулхэм болон Волверхэмптон клубуудын хараанд өртөөд буй Краснодар клубын довтлогч тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Английн Вест Хэм клубын тавьсан саналаас хүртэл татгалзаад амжсан. Өдгөө 28 настай Фёдор Смолов 2015 онд Краснодарын бүрэлдэхүүнд үнэгүй нэгдсэн ба анхны улиралдаа 29 тоглолтод 20 гоол оруулснаар, дараа улиралд 18 гоолын амжилтаар Оросын дээд лигийн мэргэн буучаар тодорч байлаа. Харин өнгөрсөн улиралд 14 гоолтойгоор “алтан шаахай” хүртэж чадаагүй ч багаа лигийн эхний дөрвөн байрт ороход хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн байна.
Игорь Акинфеев: ЦСКА Москва клубт 2003 оноос хойш үнэнчээр зүтгэж Сэр Алекс Фергусонд хүртэл магтуулж явсан Игорь анх Сергей Овчинников болон Вячеслав Малафеев нарын дараа гурав дахь сонголтоор 2004 оны ЕАШТ-д оролцон том тэмцээний гараагаа эхэлж байв. Өдгөө 32 настай шигшээ багийн хамгийн туршлагатай тоглогчийн нэг төдийгүй багийн ахлагч тэрбээр шигшээ багтайгаа оролцох сүүлийн тэмцээний нэгт амжилттай тоглохоор зэхэж байгаа нь гарцаагүй.
Алан Дзагоев: Одоогоос 10 жилийн өмнө 18 нас шүргэж явахдаа ЦСКА Москвад нэгдэж байсан Дзагоев тэр жилдээ шигшээ багтаа анхны тоглолтдоо оролцож байсан. Бүр 2012 оны ЕАШТ-д гурван ч гоол бүртгүүлж Марио Балотелли, Марио Гомез, Марио Манжукич, Криштиану Роналду, Фернандо Торрес нарын хамт мэргэн буучдыг тэргүүлж байсан юм.
ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛ
40/1: Тэд юун түрүүнд хэсэгтээ Саудын Арабыг хожиж, Уругвай болон Египет хоёрын аль нэгээс тэнцээ салгаж байж хэсгээс гарах магадлалтай болно. Гэхдээ цааш шалгарсан ч B хэсгийн эхний хоёр байраар Испани болон Португалын шигшээ багууд шалгарах магадлал өндөр гэдгийг мартаж болохгүй.
ДАШТ-тэй холбоотой бусад мэдээг FIFА 2018 цэснээс уншаарай.
Б.Билгүүдэй
Эх сурвалж: FIFA.com, Independent.co.uk, Championat.com