Орост саатах 32 улс: А хэсгийн багуудыг цувралаар танилцуулж байна.
САУДЫН АРАБ
Тив: Ази
Дэлхийн чансаа: 67 (2018.06.07)
Дасгалжуулагч: Хуан Антонио Пицци (Аргентин/Испани)
ТҮҮХ: Саудын Арабын шигшээ баг түүхэндээ хамгийн анх 1994 оны ДАШТ-д оролцохдоо хэсэгтээ Нидерландад хожигдон Марокко болон Бельгийн шигшээ багуудын хожсоны ачаар шөвгийн 16-д үлдэж Шведэд 3:1-ээр дийлдэж тэмцээнээ өндөрлүүлж байв. Тэр цагаас хойш 2006 оны Германд болсон тэмцээн хүртэл Ази тивээ төлөөлөн завсаргүй оролцож байсан ч сүүлийн жилүүдэд амжилт нь буураад байлаа.
Гэхдээ тэд ийнхүү 12 жилийн дараа шилдэг 32-т ахин үлдээд байгаа нь энэ билээ. Тэд энэ шат хүрэх замдаа эхний шатанд манай шигшээг хожсон Зүүн Тиморыг хоёрдугаар шатанд 10:0-ээр хожиж түүхэн дэх хамгийн том хожлоо авсныг дурдах нь зүйтэй.
ОНЦЛОХ АМЖИЛТ
Саудын Арабын алдарт хөлбөмбөгч Сами Аль Жабер 1994, 1998, 2006 оны тэмцээнүүдэд тус бүр гоол оруулснаар гурван өөр ДАШТ-д гоол бүртгүүлсэн анхны ази тоглогч болсон байдаг. Түүний амжилтыг хожим БНСУ болон Манчестер Юнайтедын тоглогч асан Пак Жи-Сүн (2002, 2006, 2010) давтсан юм.
ТЭМЦЭЭНД ХҮРСЭН ЗАМ
Азийн бүсийн хоёрдугаар шатнаас гараагаа эхэлж, торолгүй давсан тэд удаах буюу шууд хоёр эрх олгох шатанд хэсэгтээ 19 оноо цуглуулж Японы дараа, Австралийн өмнө бичигдсэн юм. Тэрхүү хэсгийн сүүлийн тойрогт тэргүүлэгч Японтой таарсан бөгөөд тэднийг Фахад аль-Мувалладын цорын ганц гоолын ачаар хожиж, Австралийн дээр бөмбөгний зөрүүгээр бичигдэн шууд оролцох эрхээ авсан билээ.
БҮРЭЛДЭХҮҮН
Хаалгач: Абдуллах аль-Майюф (Аль-Хиляль), Яссир аль-Мусайлим (Аль-Ахли), Мухаммед аль-Уваис (Аль-Ахли)
Хамгаалагч: Мансур аль-Харби (Аль-Ахли), Усама Хавсави (Аль-Хиляль), Али аль-Булайхи (Аль-Хиляль), Умар Хавсави (Ан-Наср), Мухаммед аль-Брейк (Аль-Хиляль), Яссир аш-Шахрани (Аль-Хиляль), Мутаз Хавсави (Аль-Ахли)
Хагас хамгаалагч: Салман аль-Фараж (Аль-Хиляль), Яхья аль-Шехри (Леганес), Хаттан Бахебри (Аль-Шабаб), Абдулмалек аль-Хайбри (Аль-Хиляль), Мухаммед Канно (Аль-Хиляль), Абдуллах Утаиф (Аль-Хиляль), Абдулла аль-Хайбари (Аль-Шабаб), Хусейн аль-Мугави (Аль-Ахли), Тайсир аль-Жассим (Аль-Ахли), Салим аль-Давсари (Вильярреал)
Довтлогч: Мохаммад аль-Сахлави (Ан-Наср), Фахад аль-Муваллад (Леванте), Муханнад Ассири (Аль-Ахли)
Саудын Арабын шигшээ баг саяхныг хүртэл тогтворгүй хэвээр байсныг сүүлийн таван жилд зургаан дасгалжуулагч сольсоноос харж болно. Гэхдээ тэд 2016 оны Копа Америкагийн аварга, 2017 оны Тив хоорондын цомын дэд байрыг хүртсэн Чилийн шигшээ багийн дасгалжуулагч асан Хуан Антонио Пицциг өнгөрсөн оны 11 дүгээр сард авчраад байгаа билээ. Пицци багт ирснээр Саудын Арабын шигшээ дотоодын лигийн тоглогчдоор шигшээ багаа босгодог байсан уламжлалыг халсан юм.
Тодруулбал энэ оны нэгдүгээр сараас хойш Саудын Арабын хөлбөмбөгийн холбоо болон Ла лигийн хооронд “бяцхан” тохиролцоо хийлгэж, эл улсын есөн тоглогчийг “нарлаг” Испанийн дээд болон доод лигийн багуудад зээлээр тоглуулах гол ажлыг нугалсан гэхэд болно. Өөр улсын лигт хагас улирлын турш юм үзэж нүд тайлсан тэдгээр тоглогчдоос дасгалжуулагч гурвыг нь үндсэн багт авч үлдсэн байна.
ОНЦЛОХ ТОГЛОГЧИД
Салим аль-Давсари: Төрөлх Аль-Хиляль клубэээс Испанийн Вильярреалд зээлээр тоглож буй тэрбээр шигшээ багийнхаа талбайн төвийн гол найруулгыг хийх үүрэг хүлээх ба гоол оруулж, гоолын дамжуулалт өгөхийг ч үгүйсгэхгүй. Өнгөрсөн тавдугаар сард Ла лигийн хүрээнд Реал Мадридын эсрэг хийсэн тоглолтод түүний баг эхний хагаст 2:0-ээр хожигдож явсан бөгөөд тэрбээр 57 дахь минутад сэлгээгээр талбайд гарч эцсийн дүнд Эзэн хааны багаас тэнцээ салгахад талбайн төвд түүнийг гол “хорыг” найруулсныг мэргэжилтнүүд онцолж байна.
Мохаммад аль-Сахлави: Саудын Арабын тоглогчид дан ганц Испанид бэлтгэлээ базаагаагүй. Багийн шилдэг тоглогч тэрбээр он гарснаас хойш Английн Манчестер Юнайтед клубын бэлтгэлд бүтэн гурван сарын турш хамрагдаад амжжээ. Шигшээ багийн төлөө 40 тоглолтод 28 гоол бүртгүүлсэн түүнд Саудын Арабчууд гол найдвараа тавьж байна.
ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛ
1000/1: Тэд нээлтийн тоглолтод ОХУ-аас заавал гурван оноо салгаж, Уругвай, Египеттэй тэнцэн, бусад багуудын бүдрэлтийг хүлээх хэрэгтэй. Гэхдээ тэд муугүй баг гэдгээ хүчирхэг Италид 2:1-ээр буюу ганцхан гоолын зөрүүгээр хожигдож харуулаад байна.
Б.Билгүүдэй
Эх сурвалж: FIFA.com, Independent.co.uk, Championat.com