Б.Батболд: Манай наадамд ирээгүй бол юмнаас хоцорсон мэт мэдрэмж төрнө

Бизнес мэдээ

2018-06-12 09:00 GMT+8

Монголын хамгийн том хөгжмийн наадам “XMF 2018”-ыг хоёр дахь жилдээ энэ сарын 15,16-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.  Наадмыг хамтран зохион байгуулагч Marshall Inc. компанийн продюссер Б.Батболдтой наадмын зохион байгуулалт болон үйл явцын талаар ярилцлаа.

-Монголын хамгийн том хөгжмийн наадам болох Хуур хөгжмийн наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Хөгжмийн наадмын зорилго нь юу вэ?

-Хөгжмийн наадмын нэг зорилго нь нийгэмд эерэг гэгээлэг байдлыг болгох байдаг. Мороккод л гэхэд хөгжмийн наадамд  нь 4-5 сая хүн очдог байх жишээтэй. Энэ нь ѳѳрѳѳ залуучуудын эерэг давалгаа ямар ѳндѳр түвшинд хүрсэн нь харагдаж байгаа юм. XMF хѳгжмийн наадмийн хувьд залуучууддаа дэлхийн хэмжээний стандарттай хѳгжмийн наадмыг хүргэх юм. Ирсэн хүн бүр маш ѳндѳр сэтгэл ханамжийг авна.

-Олон улсын стандартын дагуу хийж байгаа хөгжмийн наадмын брэнд XМF-ийн нэрээр юуг илэрхийлэхийг хүссэн бэ?

-XМF гэдэг бол “Хуур хөгжмийн наадам” гэсэн үгний товчлол. Монголыг тойрсон монгол угсаатан болох халимаг, буриад, өвөрмонгол залуучуудад Монголын хөгжмийн хөгжлийг хүргэх бидний ойрын тѳлѳвлѳгѳѳнд байгаа.Цаашлаад дэлхийн хэмжээний яг ид үедээ байгаа уран бүтээлчдийг авчрах бидний хэтийн зорилго. Хуур гэдэг бол монголын үндэсний бэлгэ тэмдэг хөгжмийн зэмсэг.

Тэр ч утгаараа наадмаа нэрлэсэн.Наадмын хувьд  хоёр өдөр 40-50 мянган хүн оролцоно гэсэн тооцоо бий . Энэ утгаараа Монголын хамгийн том хөгжмийн наадам бѳгѳѳд үндэсний контент болон хѳгжих боломжтой гэж бид бодож байгаа юм.

-Хуур хөгжмийн наадам бусад хамтлаг дуучдын шоу тоглолтоос ялгарах онцлог нь юу байх вэ?

-Хөгжмийн наадмын гэдэг маань ѳѳрѳѳ зохион байгуулалт, хѳрѳнгѳ оруулалт, хамрах хүрээ зэргээрээ маш том ажил. Тэр утгаараа энгийн шоу тоглолтоос хэд дахин илүү зохион байгуулалт, хүн хүч шаарддаг.Манай хѳгжмийн наадмын хувьд л гэхэд  удирдлагын баг, уран бүтээлийн баг, тайзны баг, маркетингийн баг, үйлчилгээ хариуцсан баг гэх мэт 50 гаруй залуучууд анх ажлаа эхэлсэн. Хѳгжийн наадмын ѳдѳр гэхэд энэ тоо 1000 хүртлээ ѳснѳ.Бид өмнөх жилийн наадмынхаа маргаашнаас төлөвлөж 4 сарын ѳмнѳѳс зохион байгуулалтын ажлаа эхлэн ажиллаж байна.

 -ХMF 2017  анхны том хөгжмийн наадамд залуучууд сэтгэл их өндөр байсан. Энэ жилийн хувьд 2017 оны наадмаас онцлох зүйл юу байх вэ?

-Өмнө жил эхний өдөр хип хоп урсгалаар, хоёр дахь өдөр нь дэлхийд ид хүчээ авч буй EDM /electro dance music/ урсгалаар зохиогдсон. Энэ жилийн хувьд бид поп урсгалыг 2 дахь ѳдрѳѳ нэмж оруулсан. Ер нь хүмүүс хѳгжмийн наадам гэхээр ихэвчлэн ѳсвѳр үеийн хүүхэд залуучуудад зориулагдсан гэсэн ойлголт ихтэй байдаг нь анзаарагдсан. Яг үнэндээ бүх насны хүмүүс оролцох боломжтой байдаг.Энэ ойлголтыг эвдэхийг хүссэн.Тэр ч утгаараа Поп урсгалыг нэмж илүү олон хүмүүс бидний хийж байгаа энэхүү наадмын маань нэг хэсэг болж нэг оройг гэр бүл, найз нѳхѳдтэйгээ ѳнгѳрѳѳхийг уриалж байгаа.  

-Хөдөө орон нутгийн залуучууд хэрхэн оролцох вэ?

-Хөдөө орон нутагт тасалбар борлуулаагүй ч маш их асууж байна. Өмнө жил хөдөө орон нутгаас залуучууд бодсоноос их ирж оролцсон.

-Хөгжмийн наадмаар дамжуулан нийгэмд ямар мессежийг хүргэхийг зорьж байгаа вэ?

-Хѳгжмийн наадамд оролцож нийгмийн нэг хэсгээ мэдрэх гэдэг маань ѳѳрѳѳ нэг тѳрлийн соёл. Олон мянган хүмүүсийн дунд биеэ зөв авч явах, уран бүтээлчдийн бүтээлийг аз жаргалтайгаар хүлээн авч сэтгэл хөдлөлөө гаргана гэдэг нь өөрөө эерэг хандлагыг бий болгож буй нэг хэлбэр юм. Аливаа зүйл энгийн зүйлээс эхэлдэг.

-Тасалбарын борлуулах цэг болон багцын талаар мэдээлэл өгнө үү?

-Тасалбар 11 борлуулалтын цэгээр зарагдаж байгаа. Мѳн тухайн ѳдрѳѳ ирээд худалдан авах ч боломжтой. Тасалбарын хувьд 16000 тѳгрѳгийн үнэтэй.Бид харьцангуй боломжийн үнэтэй байгаа гэж тооцож байгаа.Одоо наадам маань болоход хэдхэн хоног үлдлээ.Тиймээс заавал ирээд гэхгүйгээр урдчилаад тасалбараа авчихвал түрүүлж ирээд хамтлаг дуучдаа ойроос харах гээд олон давуу талууд үүсэх болно.

-Өнөөдөр манай залуучуудын хөгжмийн боловсрол  ямар түвшинд байна вэ?

-Хѳгжмийн боловсролын хувьд манай улс харьцангуй сайн гэж боддог. Гэхдээ аливаа улс үндэстэн бүр хѳгжмийн ѳѳрийн гэсэн онцлог, агуулгатай, ѳѳрсдийн гэсэн хэв маягтай байх ёстой гэж боддог. Манайхны хувьд хэт барууны хѳгжмийн даган дуурайх, хуулбарлах хандлага илт ажиглагддаг. Хэдий хѳгжим гэдэг хил хязгааргүй ертѳнц ч гэлээ, нѳгѳѳ талдаа улс, үндэстнийхээ онцлогт таарсан уран бүтээлийг заавал шингээж байх нь хэрэгтэй болов уу.

- Хуур хөгжмийн наадмын нэг онцлог зүйл нь шинэ залуу дуучдыг танилцуулдаг. Энэ жил шинэ залуу уран бүтээлчдээ хэрхэн сонгосон бэ?

-Хөгжмийн наадмын бас нэг үүрэг нь шинэ уран бүтээл болон уран бүтээлчийг танилцуулж байхад оршдог. Манай уран бүтээл хариуцсан баг бүтэн жилийн хугацаанд уран бүтээлчдээ  судалдаг. Мэдээж идэвхтэй уран бүтээлээ хийж байгаа уран бүтээлчид байхаас гадна чанартай уран бүтээл хийж байгаа залуу үеийн тѳлѳѳллүүдээ дэмжих зорилготой ажиллаж байгаа.Гадны хэл дээр дуулах чадвар , хѳгжмийн найруулга, дуу бичлэгийн чанар зэргийг голчлон харж сонгодог.

-Хуур хөгжмийн наадамд олон байгууллагууд хамтран өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна. Танай байгууллагын хувьд ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай  Маршалл Инк студи маань видео контент үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Одоогийн байдлаар реклам сурталчилгаа, нэвтрүүлэг, баримтат кинонууд дээр  төвлөрч ажиллаж байна. Энэ жилээс бид гадны чанартай контентуудыг дотоодын үзэгчиддээ хүргэх болон дотоот уран бүтээлчдийнхээ бүтээлийг стандартын дагуу хийж бүтээн гадны зах зээлрүү гаргах тал дээр тѳвлѳрч ажиллахаар бэлтгэж байна.Монголд цэнгээнт тѳрлийн контент их байдгаас мэдлэг мэдээлэл олгох боловсролын контент орхигдоод байдаг. Хуур хөгжмийн наадмын дараагаас энэ ажилруугаа идэвхтэй орно.

-Олон мянган залуучууд нэг цагт нэг газар цуглахыг дагаад хариуцлага нэмэгдэнэ. Энэ өдөр зохион байгуулалтын ажлын хувьд юу юуг анхаарч ажиллаж байна вэ?

-Олон хүн нэг дор цуглах тул анхны тусламж үзүүлэх эмнэлгийн байгууллага, онцгой байдлынхан, хэв журам сахиулах цагдаа, хамгаалалтын алба болон манай багийнхан байна. Наадамд оролцогчдыг ирж буцах бүхнийг тооцоолоод стандартын дагуу ажиллаж байгаа.Ер нь наадмынхаа хувьд авч үзвэл манай наадам монголд болж байгаа хамгийн олон хүнийг хамарсан үйл ажиллагаа юм билээ.Тэр утгаараа бид энэ асуудал дээр маш ѳндѳр ач холбогдол ѳгѳн ажиллаж байгаа.

-Нэгэн үеийнхэн залуус хамтраад хийж байгаа Хуур хөгжмийн наадам юуг амлаж чадах вэ?

-Салбар салбартаа ажиллаж байгаа нэгэн үеийн 30 гаран насны залуучууд бид чаддаг зүйлээ хамгийн сайнаараа хийж , XMF хөгжмийн наадмаараа харуулахыг зорин ажиллаж байна. Монголын залуу үедээ бидний ѳгч байгаа үндэсний контент бол энэхүү наадам маань юм. Нийгэмд хар бараан  бухимдал ихтэй байгаа энэ үед бид өөрсдийн чадах чинээгээрээ гэрэл гэгээтэй зүйлийг хүргэхийг хичээж байна.Манай уран бүтээлчид ч гэсэн бэлтгэлээ маш сайн хийж байгаа.

-Хуур хөгжмийн наадмыг зорин ирэх залуустаа хандаж хэлэх уриалга юу байна?

-Манай наадамд ирээгүй бол юмнаас хоцорсон мэт мэдрэмж төрнө. Энд олон залуучууд ажиллаж маш гоё контент хүргэхийг зорьж байна. Наадам хоёр дахь жилдээ буюу хүүхдээр бол хөл, хэлд орох гээд л явж байна. Бид наадмаа гадны түвшинд хүргэхийн тулд жил бүр улам сайжруулж төгс хувилбар руу  тэмүүлэх болно. Манай наадамд ирж хөг хэмнэлийн мэдрэмжийг аваарай. Нэг талаас монгол залуучууд юу хийж чадаж байгааг харж урам зориг аваарай. Залуучууд гэлтгүй хүн бүрийг бид урьж байна. Дэлхийн хэмжээний орчинд монголынхоо уран бүтээлчдыг үзэж 2 ѳдрийг баяр жаргалтайгаар ѳнгѳрѳѳж, бага ч болов сэтгэлийн таашаал аваасай гэж бид хүсч байна.

Х.Тунгалаг

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1904 санал өгсөн байна.

Дээшээ