Орост саатах 32 улс: А хэсгийн багуудыг цувралаар танилцуулж байна.
УРУГВАЙ
Тив: Өмнөд Америк
Дэлхийн чансаа: 14 (2018.06.07)
Дасгалжуулагч: Оскар Табарес (Уругвай)
ТҮҮХ
Уругвай бол энэ хэсэгт багтсан улсуудаас хамгийн туршлагтай, амжилт арвинтай улс билээ. Тэд ДАШТ-д 13 дахиа оролцох гэж буй бөгөөд хамгийн анхны тэмцээн буюу 1930 оны ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулж өөрсдөө түрүүлж байлаа. Түүнээс хойш 1934 болон 1938 оны тэмцээнүүдэд оролцоогүй ч 1950 оны тэмцээн Бразилд болоход талбайн эздийн эсрэг шийдвэрлэх тоглолтод 2:1-ээр ялалт байгуулж алтан дагиныг хоёр дахиа хүртэж байсан түүхтэй. Гэхдээ түүнээс хойш аваргын алдрыг хүртээгүй 68 жилийг үджээ.
ОНЦЛОХ АМЖИЛТ
ДАШТ-ий мэргэн буучаар нэрлэгдсэн цорын ганц Уругвай тоглогч нь Диего Форлан юм. Тэрбээр 2010 онд Өмнөд Африкт болсон тэмцээнд таван гоол оруулж мэргэн буучдын жагсаалтыг Германы Томас Мюллер, Испанийн Давид Вилья, Нидерландын Весли Снайдер нарын хамт тэргүүлж байв.
ТЭМЦЭЭН ХҮРСЭН ЗАМ
Лигийн журмаар явагддаг Өмнөд Америкийн урьдчилсан шат шувтрах дөхөөд байхад тэд Чили, Бразил, Перуд дараалан хожигдож, Аргентинтай тэнцсэнээр нуман тулгуурт орсон юм. Үүний дараа Парагвайг хожсон ч Венесуэльтэй хуурай тэнцэн сүүлийн тойрогт Боливийг хожихгүй бол гэртээ үлдэхээр болоод байв. Гэхдээ Уругвайчууд сүүлийн даалгавраа амжилттай биелүүлж талбайдаа 4:2-оор хожсоноор шууд оролцох эрхээ авсан билээ.
БҮРЭЛДЭХҮҮН
Хаалгач: Фернандо Муслера (Галатасарай), Мартин Кампанья (Индепендьенте), Мартин Сильва (Васко да Гама)
Хамгаалагч: Хосе Мария Хименес (Атлетико Мадрид), Диего Годин (Атлетико Мадрид), Гильермо Варела (Пеньяроль), Гастон Сильва (Индепендьенте), Макси Перейра (Порту), Себастьян Коатес (Спортинг Лиссабон), Мартин Касерес (Лацио)
Хагас хамгаалагч: Карлос Санчес (Монтеррей), Родриго Бентанкур (Ювентус), Кристиан Родригес (Пеньяроль), Найтан Нандес (Бока Хуниорс), Жоржиан Де Арраскаэта (Крузейро), Лукас Торрейра (Сампдория), Матиас Весино (Интер Милан), Диего Лаксальт (Женоа), Жонатан Урретабискайя (Монтеррей)
Довтлогч: Луис Суарес (Барселона), Кристиан Стуани (Жирона), Макси Гомес (Сельта Виго), Эдинсон Кавани (ПСЖ)
Багийн дасгалжуулагч Оскар Табарес Уругвайн шигшээг энэхүү тэмцээнд дөрөв дэхээ удирдан оролцох гэж байна. Анх 1990 оны Италид болсон тэмцээнд дасгалжуулагчаар оролцсон тэрбээр 2010 онд шигшээ багийг шөвгийн дөрөв хүртэл хөтөлж байсан амжилттай.
Уругвайн довтолгоо ямар ч багийг айлгахаар харагдаж байгаа ч багийн тоглолт төдий л сайнгүй байгаа нь сүүлийн өдрүүдэд хийсэн нөхөрсөг тоглолтуудаас харагдаж байна. Тэд Польштой тэнцэж, Австрид хожигдсон бол Чех, Уэльсийг хожсон ч 90 минут “дээрэлхэж” чадаагүй. Гэхдээ энгийн нөхөрсөг тоглолтоос илүүтэй том тэмцээнд илүү гялалзаж чадах тоглогчид тэдний бүрэлдэхүүнд байгааг мартаж болохгүй.
ОНЦЛОХ ТОГЛОГЧИД
Луйс Суарес: Хэрэв Барселонагийн довтлогч энэ тэмцээнд гурван гоол оруулж чадвал Уругвайн шигшээ багийн ДАШТ-ий мэргэн бууч Оскар Мигесийн амжилттай зэрэгцэх болно. Хэдийн 31 нас хүрсэн залуугийн баг харьцангуй сул хэсэгт хуваарилагдсан тул Суарес хэсгийн шатанд л гурван гоол бүртгүүлж мэдэх юм.
Диего Годин: Уругвайн шигшээ баг Диего Годин шиг ахлагчтай байгаадаа баярлах хэрэгтэй. Хамгаалалтын шугмын гол ноён нуруу болсон тэрбээр Европа лигийн шигшээ тоглолтод Марселийг хожиж түрүүлсэн баяр хөөр нь унтрах болоогүй байна. Эрэмгий дайчин тоглолтоо гайхуулж, довтлогчдоос төвөггүй бөмбөг тасалж дөнгөдөг Годины хувьд Суарес, Кавани нараас дутахааргүй үүргийг багийнхаа өмнө хүлээж буй тул энэ тэмцээнд тод гялалзах хамгаалагчдын нэгээр нэрлэмээр байна.
Эдинсон Кавани: Жижиг багуудын “эрлэг” болсон Кавани сүүлийн хэдэн улирлын турш лигийн тоглолтод формоо сайн хадгалж чадсаар байгаа хэдий ч чухал үед, том тоглолтод үүргээ гүйцэт биелүүлдэггүй гэж шүүмжлүүлдэг. Гэхдээ урьдчилсан шатанд муугүй тоглосон түүнийг Суарестэй довтолгоонд хэрхэн гялалзах бол гэсэн асуулт олон дэмжигчдийн дотор үлдээд байгаа юм.
ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛ
25/1: Луйс Суарес болон Эдинсон Кавани нарын хослол сайн ажиллаж, Диего Годин ардаа найдвартай байж чадвал хасагдах шатанд тэд төвөггүй шалгарч чадна. Гэхдээ тэнд өмнө нь дурдсанчлан Испани, Португалийн аль нэг нь Уругвайг хүлээж байх магадлалтай.
Б.Билгүүдэй
Эх сурвалж: FIFA.com, Independent.co.uk, Championat.com